УИХ-ын чуулган “таслах” хүндэтгэх шалтгаан гэж юу вэ

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулган “таслах” хүндэтгэх шалтгаан гэж юу вэ

УИХ-ын чуулган “таслах” хүндэтгэх шалтгаан гэж юу вэ

УИХ-ын чуулганы хэвийн үйл ажиллагаа таслалдаад багагүй хугацаа өнгөрч байна. Засгийн газрын болон УИХ-ын нэр бүхий нийт 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганы  хуралдаан болон байнгын хорооны хуралд суухгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэдний бойкотоос үүдэж чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй олон асуудал чуулганы гадна гацаж байна. Өнгөрөгч баасан гаригт УИХ-аас  Засгийн газарт шаардлага хүргүүлж чуулганыг хуралдуулах нөхцөл боломжийг хангаж өгөхийг хүссэн ч тусыг эс олов. Өчигдөр /2018.12.13/ бас пүрэв гаригийн чуулган хуралдаж чадаагүй.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт  нар Засгийг газрыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө өчигдөр /2018.12.13мэдэгдсэн. Тодруулбал, Засгийн газрын гишүүд Үндсэн хууль,  УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.  Хэрэв Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар огцорно” гэдгийг тэд тодотгосон.

ДЭГЭНД ОРДОГГҮЙ ГИШҮҮД ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИА ЗӨРЧЖЭЭ

УИХ-ын гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд ямар үед суухгүй вэ гэдгийг хуулийн заалтаар нь харуулъя.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

3.2. Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.

4.10. Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж