&#34Монголын боловсрол-Инноваци&#34 сэтгүүл мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

&#34Монголын боловсрол-Инноваци&#34 сэтгүүл мэндэллээ

Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон улсад таниулах, залуу судлаачдыг дэмжиж, үзэл бодол болон судалгааны ажлыг нийгэмд хүргэх, боловсрол судлал, инновацийн орчин үеийн ололт амжилт, мэдээллийг түгээх үйлсийг редакцийн бодлогоо болгосон "Монголын боловсрол-Инноваци" сэтгүүлийн анхны дугаар нь хэвлэгджээ. Тус сэтгүүлийн нийтлэлийн бодлого, цаашдын зорилгын талаар танилцуулах нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Пума имперал зочид буудалд болсон байна.

"Монголын боловсрол-Инноваци" сэтгүүл нь улиралд хоёр дугаар хэвлэгдэн гарах бөгөөд монгол англи хэлээр хэвлэгдэх онцлог давуу талтай юм байна. Мөн сэтгүүлд судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэх боловч эрдэмтэн, судлаачдын үзэл бодлыг хүргэх ярилцлага булан, боловсрол, инновацийн чиглэлээр олон нийтийн санаа бодлыг хүргэх зорилго бүхий хэлэлцүүлэг булан зэргийг мөн багтаажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж