Н.Удвал эв нэгдлийн хөдөлгөөн нээжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Н.Удвал эв нэгдлийн хөдөлгөөн нээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ятга тоглож, Эрүүл мэндийн сайдаар хоёр жил ажиллан эх барьж явсан, Н.Энхбаярын баруун гар Н.Удвал улс төрөөс мартагдаад багагүй хугацаа өнгөрлөө.

Тэгвэл сайдын суудлаасаа буугаад таг чиг болоод байсан Н.Удвал Эвийн хэрэм үндэсний хөдөлгөөн нээжээ. Тэрбээр, өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дугуй зааланд нээлтээ хийсэн юм.

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын санаачилсан энэхүү хөдөлгөөний зорилго нь хувь хүн, өрх бүл, найз нөхөд, хамт олон, орон нутаг, үндэсний хэмжээний нийтлэг үнэт зүйлсийг сэргээн хөгжүүлэх, үнэт зүйлс дээрээ бүх нийтээрээ эв санааны нэгдэлтэй болох, бүх түвшин дэх үл ойлголцол, зөрчил зөрөлдөөнийг энхийн аргаар шийдвэрлэхэд гишүүд иргэдийн чадавхийг бэхжүүлэх, үнэт зүйлээ хайрлан хамгаалах ур чадвартай болгох, эвийн хүчээр хувь хүн гэр бүл, улс орны зүй зохистой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх чадавхи бүрэлдүүлэх юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж