Л.Энх-Амгалан: Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ЗГ огцорно

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ЗГ огцорно

Л.Энх-Амгалан: Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл ЗГ огцорно

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд нар Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд өгч байгаа талаар  мэдээлэл хийлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт бид дөрөв гишүүнийхээ хувиар бус Монгол Улсын иргэний хувьд  Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу  Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна. УИХ-ын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Монгол Улсын төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай.  Засгийн газар хэд хэдэн хуулийн заалтуудыг зөрчсөн.  Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэсэн заалттай. Мөн Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана. УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг Засгийн газар зөрчсөн гэж бид үзэж байгаа. Засгийн газраас санаачилсан хууль, бусад асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох хуулийн заалттай. Чуулганы дэгийн тухай хуульд  УИХ, Засгийн газрын гишүүн буюу давхар дээлтэй гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг таслах эрхгүй. Хуралдааныг ямар үед орхиж гарах вэ гэдэг нь мөн хуулийн заалттай. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар зөвхөн хоёр үндэслэлээр УИХ-ын гишүүн чуулганы хуралдааныг орхин гарах үүрэгтэй.  Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудлыг хэлэлцэж байгаа үед УИХ-ын гишүүн  чуулганы хуралдаан болон байнгын хорооны хурлыг орхин гарах үүрэгтэй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тохиолдолд мөн хуралдааныг орхин гарах эрхтэй. Бусад тохиолдолд УИХ-ын гишүүд  хуралдааныг орхиж гарах эрхгүй.

Засгийн газрын гишүүд   Үндсэн хууль,  УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Хэрэв Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар огцорно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж