Утааны эсрэг маск зүүх аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Утааны эсрэг маск зүүх аян эхэллээ

Утааны эсрэг маск зүүх аян эхэллээ

Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аян эхлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2018.12.13/ мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Судалгаанаас харахад хатгаа өвчин бага насны хүүхдүүдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Мөн нийслэлд амьдарч байгаа хүүхдийн уушгины үйл ажиллагаа орон нутагт амьдарч байгаа хүүхдийнхээс 40 хувиар сул байна.

Тиймээс Эрүүл мэндийн яам тодорхой ажлууд хийж байгаа. Тухайлбал, 2016 оноос эхлэн уушгины хатгалгааны эсрэг вакциныг хийж байна. Энэ вакциныг хоёр, дөрөв, есөн сартайд нь хийдэг. Энэ онд нийслэлийн хүүхдүүдэд хийсэн бол 2019 оноос эхлэн улсын хэмжээнд уг вакциныг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн томуугийн вакциныг зорилтод бүлгийн хүмүүст хийж байгаа. Тухайлбал, энэ жил хийхээр төлөвлөсөн 125 мянган тун вакцины 112 мянгыг нь хийсэн байна.

Агаарын бохирдлоос хамгаалахын тулд таван ажлыг зайлшгүй хийх шаардлагатай болсон. Нэгдүгээрт, шүүлтүүртэй маск ашиглах. Энэ ажлыг дэмжин урлаг соёлынхон идэвхтэй оролцож аян өрнүүлж байгаа. Хоёрт, агаар цэвэршүүлэгч ашиглах. Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр дотоод орчны агаарыг цэвэршүүлэх боломжтой. Одоогоор ийм цэвэршүүлэгч байхгүй 176 анги, кабинет нийслэлд байна. Харин эмнэлгийн 66 тасалгаа байгаа. Эдгээр газрыг агаар цэвэршүүлэгчээр хангах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шаардлага хүргүүлсэн. Бүгдээрээ маск зүүж хэвшихийг уриалж байна” гэлээ.

Зарим сургууль, цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүд хүүхдээ маскаар хангасан байна. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэгийн эцэг, эхчүүд хамтран бүх хүүхдүүдийг маскаар хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж