Английн шигшээ болон “Тоттенхэм” багийн довтлогч Харри Кэйн шинэ жилийн гацуур модоо өвөрмөцөөр чимжээ. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчид олгодог “Алтан шаахай” шагналаа гацуур модныхоо дээр залсан байна. Энэ мэдээллийг түүний эхнэр Гүүдланд инстаграм хуудсандаа тавьжээ.
Х.Кэйн өнгөрсөн зун ОХУ-д болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан гоол оруулж, шилдэг тоглогч болсон юм. Английн шигшээ баг хагас шигшээд Хорват, хүрэл медалийн төлөөх тоглолтод Бельгид хожигдон медальгүй буцсан. Гэхдээ Кэйн шилдэг нь болж, “Алтан шаахай”-тай гэртээ буцсан. Харин тэр энэхүү шаахайгаа гацуур модоо чимсэн нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж эхэллээ.
Эх сурвалж: https://www.dailymail.co.uk
Холбоотой мэдээ