Гар дээрээс бенгалын гал, салют худалдан авахаас болгоомжил

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Гар дээрээс бенгалын гал, салют худалдан авахаас болгоомжил

Гар дээрээс бенгалын гал, салют худалдан авахаас болгоомжил

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад ердөө 17 хоног үлджээ. Энэ өдрүүдэд аж ахуй нэгж байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхлээд байна. Иргэд, аж ахуй нэгж байгууллага баярын арга хэмжээг зохион байгуулахдаа салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг нь эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болдог.  Тиймээс салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Тодруулбал, бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж