Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний лигийн тэмцээнд БНАСАУ-ын тамирчид оролцож байгаа билээ. 2019 оны нэгдүгээр сард эхлэх Үндэсний лигийн тэмцээнд БНАСАУ-ын дөрвөн тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцохоор манай улсад ирэх аж. Тэгвэл манай сагсчид тус улсад хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд ирэх оны хагаст багтаан хийхийг хоёр орны холбоод санал нэгдсэн байна.
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнээр Гадаад хэргийн сайд Ри Ён Хо ажилладаг аж. Тэрбээр Монгол Улсад энэ сарын 8, 9-нд албан ёсны айлчлал хийх үеэрээ УИХ-ын гишүүн, "Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо"-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэтэй уулзаж, хоёр орны сагсан бөмбөгийн холбоодын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.
Сүүлийн жилүүдэд БНАСАУ-ын сагсчид манай улсын Үндэсний лигийн тэмцээнд оролцож байгаа бол Монголын сагсчид хамтарсан бэлтгэлд хамрагдах боломжтой болсон байна.
2016-2017 оны 21 аймгийн “Үндэсний лиг”-т тоглосон БНАСАУ-ын сагсчид:
Чой Рю Ри Хөвсгөл аймгийн багт хүчин зүтгэв
Орхон аймгийн багт тоглосон Шин Күм Бёл. Тэрбээр БНАСАУ-ын Үндэсний шигшээ багийн ахлагч бөгөөд 1987 онд төрсөн ахмад тоглогчийн нэг.
Архангай аймгийн багт тоглосон Ким Чол Мён 1996 онд төржээ.
Сүхбаатар аймгийн багт тоглосон Ким Чон Ил. Тэрбээр 1991 онд төрсөн бөгөөд шилдэг тоглолтуудыг үзүүлсэн.
Холбоотой мэдээ