Туркэд хурдны галт тэрэг осолдож, дөрвөн хүний амь хохирчээ | News.MN

Туркэд хурдны галт тэрэг осолдож, дөрвөн хүний амь хохирчээ

Туркэд хурдны галт тэрэг осолдож, дөрвөн хүний амь хохирчээ

Туркэд хурдны галт тэрэг осолдож, дөрвөн хүний амь хохирчээ

Туркийн нийслэл Анкара хотын ойролцоо хурдны галт тэрэг осолдож, дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн бэртэж гэмтсэн талаар тус хотын захирагч Васип Сахин мэдээлжээ. Пүрэв гаригт болсон хэвлэлийн хурал дээр Сахин осол орон нутгийн цагаар 06:30 цаг орчимд гарч, 43 хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлсэн байна.

Сахин “Бид амиа алдагсдын тоо нэмэгдэхгүй гэж найдаж байна. Холбогдох албаныхан ослын газарт ажиллаж байна. Удахгүй бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэж хэлжээ.

Төрийн мэдээллийн “Анадолу” агентлагийн мэдээлснээр, Марсандизийн галт тэрэг дамжин өнгөрдөг гүүр нурсны улмаас хурдны галт тэрэг осолдсон байна. Агентлагийн мэдээлснээр, тус хурдны галт тэргээр 206 зорчигч зорчиж явжээ. Гэртээ харьж яваад, осол гарахыг харсан гэрч Яасин Дувар хэлэхдээ "Маш олон хүн бэртсэн байсан" гээд тэрбээр осолдсон галт тэрэгнээс хэд хэдэн хүнийг гарахад нь тусалснаа нэмж өгүүлжээ. Хурдны галт тэрэг Анкара-Конья чиглэлд зорчиж яваад осолдсон байна.

Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлжээ. “Уй гашуу тохиолдсонд гүнээ харамсаж байна. Бэртэж гэмтсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүсье” хэмээн тус ЭСЯ албан ёсны твиттер хуудастаа жиргэсэн байна.

Эх сурвалж: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-13 103.57.92.80

TEMDEGLEL HOTLOHOOR MARTAMHAI BOLDOG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж