Хүн бүр ажил дээрээ чухал биш гэдгээ мэдрэх дургүй. Ихэнх ажилтнууд байгууллагадаа өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулахыг, үнэлэгдэхийг хүсдэг. Үүрэг оролцоог нь хэмжиж болшгүй “А-зэрэглэлийн ажилтан” ба “боломжийн ажил гүйцэтгэгч” хоёрын дунд маш том ялгаа бий.
Харамсалтай нь олон ажилтнууд хүлээлтэнд хүрч чаддаггүй. Ажлаа муу хийсэндээ биш, харин удирдагчийн хүлээлт хэтэрхий өндөр байдаг.
Ихэнх амжилттай ажиллаж буй компаниудад дор хаяж 1-2 супер ажилтан байдаг ба тэд стандартаас илүүү зүүлэлттэй байж, хэрэв тэднийг ажлаас гарвал байгууллагад томоохон хоосон зай үүсдэг. Тэднийг супер од мэт гялалзуулдаг 11 онцгой шинж чанарууд байдаг байна.
1.Тэд төрөлхийн судлаачид
Хүн бүр бүхнийг мэддэг төрдөггүй. Хамгийн үнэ цэнэтэй ажилтнууд мэдэхгүйгээс болж ажлын явц удаашрахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээлэл дутмаг байвал тэд гэрийн даалгавраа хийж, бүхий л шаардлагатай мэдээллийг олж авдаг.
2.Тэд өөрийнхөө эрх ашгийг хамгийн сүүлд тавьдаг
Сэтгэл хөдлөл болон баталгаагүй байдал гэдэг хүн бүрт л таагүй мэдрэмж өгдөг. Гэхдээ түүнд хөтлөгдөн үйл хөдлөлөө захируулбал тэд таны замд саад болно. Үнэ цэнэтэй ажилтнууд өөрсдийгөө таньж мэдсэн байдаг ба өөрийгөө хэзээ ч будилаантай жүжигт хутгадаггүй.
3.Тэд байнга бусдад урам зориг өгдөг
Гүйцэтгэх захирал байгууллагад цорын ганц байлдан дагуулагч, урам зориг өгөгч хүн биш. Ажилтнууд байгууллагын түвшин бүрт хэн нэгэн амжилттай ажиллаж байгааг харахыг хүсдэг. Супер од ажилтнууд бусдыг байнга урамшуулж, чадвараа нэмэгдүүлэхэд нь туслаж, ёс суртахууныг нь сайжруулж байдаг.
4.Тэд юуг ч зааж чадна
Компани хөгжиж, хувь хүн өөрчлөгдөж байдаг. Сургалт хөгжлийн хөтөлбөр маш чухал, гэхдээ заримдаа шинэхэн ажилтанд хурдасгуур хэрэгтэй байдаг. Үнэ цэнэтэй ажилтнууд ямар ч ажлыг судлан, шинэ ковыг хурдан суралцахад туслаж чаддаг.
5.Тэд үр ашигтай ажилладаг
Зарим ажилтан хүлээж авсан даалгавраа гүйцэтгэж дуусгахад л анхаарлаа хандуулдаг. Харин үнэ цэнэтэй ажилтнууд тухайн ажлыг илүү хурдан, хялбар хийх аргыг тооцож, дараагийн удаа хийхэд хялбар байдлыг бий болгож байдаг. Тэд хийж буй ажлаа сайтар ойлгож, илүү хялбар хийх аргыг байнга эрэлхийлж байдаг.
6.Тэд ямар ч дүрд дуртай хувилж чаддаг
Бизнес байнга хурдтай өөрчлөгдөж байдаг. Үнэ цэнэтэй ажилтнууд нөхцөл байдлын өөрчлөлтөнд сандарч тулгамдахын оронд асуудлын голд нь орж албан тушаал хамааралгүйгээр шаардлагатай гол дүрийг бий болгож байдаг.
7.Тэд асуудлыг хүндрүүлэлгүйгээр шийдэж чаддаг
Ихэнх ажилтнууд гэнэтийн асуудалд барьц алдаж, асуудлыг хүндрүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Харин супер одууд үргэлж өмнөх замаа урьдчилан харж, өргөн хүрээтэй сэтгэж, асуудалд бодит шийдлийг гаргаж чаддаг.
8.Тэд танилын сүлжээг бий болгож түүнийг үр дүнтэй ашигладаг
Хангалттай мэдээлэлтэй байж, эргэн тойрных нь хүмүүсийн дэмжлэгтэй байж чадвал хүмүүс өсч хөгжиж чаддаг. Мэдлэг мэдээлэл, танил талын дэмжлэг дутмаг байдал нь хязгаарлагдал үр дүнг авчирдаг. Харин үнэ цэнэтэй ажилтнууд нөөцийг үр ашигтай зарцуулж, хурдан хугацаанд боломжийг өөртөө бий болгож байдаг.
9.Тэд өөрсдийгөө илэрхийлж чаддаг
Олон ажилтан өөрсдийг нь сонсохгүй, үнэлэхгүй байна гэж гомдол гаргадаг. Заримдаа энэ нь тэдний менежментийн ур чадвар сул байдлаас шалтгаалдаг бол ихэнх тохиолдолд өөрийгөө илэрхийлж сурталчилах чадвараас хамаарч байдаг. Үнэ цэнэтэй ажилтнууд компанийн байр суурь, нөөцийг зөв үнэлж, урт хугацаанд ашигтай, хэн хэндээ ашигтай төлөвлөгөөг гаргаж чаддаг.
10.Тэд үнэнч шудрага байдал хамгийн чухал зарчим гэдэгт итгэдэг
Ихэнх ажилтнууд хийх ёстой урдах ажлаа л хийдэг. Бусдад асуудлыг хэлэх нь тааламжгүй байдал зөрчилдөөнийг үүсгэж байдаг. Харин үнэ цэнэтэй ажилтнууд нууц үнэнийг олж харж чаддаг, түүнийг эерэг ажил хэрэгч байдлаар хүлээн авч чаддаг. Тэд асуудал томрохоос өмнө бусдад түүнийгээ олж харах, шийдвэрлэхэд нь туслаж байдаг.
11.Тэд ажилдаа ирэх ёстойдоо биш дуртайдаа ирдэг
Маш олон хүмүүс мөнгө хэрэгтэй учраас дургүй ажлаа хийдэг. Тэд байр сууриа хадгалж чадах ч өсөлт хөгжил гаргах боломжгүй. Үнэ цэнэтэй ажилтнууд өөрсдийн хүсэл эрмэлзэл, эрч хүчийг компанидаа болон эргэн тойрныхондоо түгээж, хуваалцаж байдаг.
Эх сурвалж: biznetwork.mn