Канад Хятадаас хоёр дахь дипломатч аснаа “эрэн хайж” байна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Канад Хятадаас хоёр дахь дипломатч аснаа “эрэн хайж” байна

Канад Хятадаас хоёр дахь дипломатч аснаа “эрэн хайж” байна

Канадын Гадаад хэргийн сайд, Хятадад баривчлагдсан байж болзошгүй хоёр дахь канад дипломатч асантай холбогдохыг оролдож байгаа талаар мэдээлжээ.

Майкл Спавор нь Хойд Солонгосын хилийн ойролцоох Даньдунд бизнес эрхэлдэг бөгөөд энэ долоо хоногт Канадын албаныхантай холбогдож, шалгагдаж байгаа талаараа ярьсан байна.

Үйл явдал энэ долоо хоногт Хятадад дипломатч асан Майкл Ковригийг баривчилсны дараа болжээ. Канадын албаныхны мэдээлж буйгаар, ноён Ковригийг баривчилсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

Канадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гийом Берубе хэлэхдээ “Канад улс Майкл Спаворын байгаа газрыг олж тогтоохын тулд шаргуу ажиллаж байна” гэжээ.

Гэвч Хятадын хэвлэлүүдэд “Майкл Ковриг Хятад улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаанд оролцсон хэрэгт сэжиглэгдэж байна" хэмээн мэдээлсэн байна.

Майкл Ковригийг баривчилсантай адил ноён Спаворыг "Хятадын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж буй үйл ажиллагаанд оролцсон" хэрэгт сэжиглэгдэж буйг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пүрэв гаригт баталжээ.

Ноён Спавор нь бизнес, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Хойд Солонгос руу аялуулдаг "Пекту" соёлын байгууллагад ажилладаг байна. Тэрбээр Хойд Солонгост байнга зочилдог бөгөөд Солонгосын асуудлаар багагүй шүүмжлэл хэлдэг ажээ. Тэрбээр өнгөрсөн ням гаригт Өмнөд Солонгосын Сөүл хот руу аялах гэж байгаа тухайгаа жиргэсэн ч  төлөвлөснийхөө дагуу даваа гаригт ирээгүй аж.

Баривчилгаа өнгөрсөн долоо хоногт Хятадын харилцаа холбооны компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг баривчилсны дараа эхэлсэн. Хатагтай Мэн нь Хятадын харилцаа холбооны томоохон компаниудын нэг "Huawei"-н Санхүү эрхэлсэн захирал, түүнийг үүсгэн байгуулагчийн охин билээ.

Мэн Ванжуог АНУ-ын хүсэлтээр баривчилж, өнгөрсөн мягмар гаригт 10 сая ам.доллараар батлан даалтад гаргасан бөгөөд Хятадын тал түүнийг суллахыг шаардаж буй юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж