Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэв | News.MN

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэв

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэв

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэв

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэх, энэ бүсэд мал, гахай, шувуу, нохой үржлийн аж ахуй эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн дэмжиж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хотын Ерөнхий менежерийн ахалсан ажлын хэсэг таван дүүргийн 45 хорооны 629 өрхийн 16798 буюу нийт малын 98.1 хувийг нүүлгэн шилжүүлж, 547 өрхийн малын хашаа саравчийг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эдгээр айл өрхийг шинээр суурьшуулсан газарт цахилгаан эрчим хүч, инженерийн есөн худгаар хангаж, нүүлгэн шилжүүлэх зардлыг даан, төрийн нийтлэг үйлчилгээгээр ханган ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж