Клубуудын дэлхийн аварга эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Клубуудын дэлхийн аварга эхэлж байна

Клубуудын дэлхийн аварга эхэлж байна

ФИФА-аас жил бүр тив тус бүрийн клубуудын хамгийн том тэмцээнд түрүүлсэн багууд оролцдог клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Персийн булангийн орон болох АНЭУ-д эхлэж байна. Өчигдөр тэмцээний эхний тоглолт буюу дунд шөвөгт шалгарах эрхийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч улсын статусаар оролцож буй АНЭУ-ын Аль-Айн болон Номхон далайн орнуудын аварга Шинэ Зеланд улсын Веллингтон клубуудын тоглолт явагдав.

Тоглолт Аль-Айн хотын 26 мянган хүний суудалтай “Hazza bin Zayed” цэнгэлдэх хүрээлэнд болж талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын эхний хагаст зочин баг гурван гоол оруулан тэргүүлж байсан ч талбайн эзэд эхний үеийн цаг дуусах мөчид эхний гоолоо оруулсан. Ингээд тоглолтын II хагаст талбайн эздийн довтолгоо үргэлжлэн Т.Думбиа, М.Берг нарын гоолоор тооны харьцааг тэнцүүлэв. Үндсэн цагт тоглолтыг эргүүлж гайхалтай эргэн ирэлт хийсэн Аль-Айн клуб сэтгэл зүйн давуу талыг авч чадсан. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг өндөрлөж 11 метрийн цохилтоор ялагчийг тодруулах болоход талбайн эзэн багийн хаалгач хоёр цохилт хааж багаа дараагийн шатанд хөтлөв. Шинэ Зеланд улсын баг клубуудын ДАШТ-д анх удаагаа оролцож гайхалтай эхлэлийг хийсэн боловч тоглолтын төгсгөлийг хангалтгүй хийсний улмаас тэмцээнээ өндөрлүүлж байна. Ялалт байгуулсан Аль-Айн клуб тэмцээний дунд шөвөгт Африк тивийн аварга Тунис улсын Эсперанс клубтэй тоглоно. Тэмцээний дунд шөвгийн тоглолтууд энэ сарын 15-нд болох хуваарьтай.

ФИФА-ын клубуудын ДАШТ нь анх 2000 онд зохиогдож байсан бол 2005 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулагдаж байна. Тэмцээнд тив тус бүрийн клубуудын хамгийн том тэмцээний ялагчид оролцдог бөгөөд Европ болон Өмнөд Америкийн аварга багууд шууд хагас шигшээ тоглолтоос тоглолтоо эхлүүлдэг. Энэ жил аваргын цомоо хамгаалан оролцож буй Реал Мадрид клуб 3 удаа ФИФА-ын клубуудын ДАШТ-ний цомыг өргөсөн байдаг бөгөөд Барселона клубын хамтаар хамгийн олон цомын эзэн болсон байдаг. Европоос хамгийн олон буюу 10 түрүүг авсан бол Өмнөд Америкаас дөрвөн удаа аварга тодроод байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж