Хордсон хүмүүсийн хоолыг ”Bluefin”-ээс нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Хордсон хүмүүсийн хоолыг ”Bluefin”-ээс нийлүүлжээ

Хордсон хүмүүсийн хоолыг ”Bluefin”-ээс нийлүүлжээ

“Zaisan hill” цогцолборт өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт шинэ жилийн баяраа тэмдэглэсэн “NBTS” /НВЦ/ компанийн 100 гаруй хүн хоолонд хордсон гэх мэдээллийг “NBTS” компанийн Хүний нөөц хариуцсан ажилтан нотоллоо"

“Ийм явдал болсон нь үнэн. Бид баяраа “Zaisan hill” цогцолборт тэмдэглэсэн нь ч үнэн. Гэхдээ хоолоо ”Bluefin”-нээр хийлгэсэн. Чухам юунаас болж хордсон эсэх нь тодорхойгүй байна. Үүнийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. Зөвхөн манайх ч биш өөр олон газар тэнд баяраа тэмдэглэсэн болохоор хэчнээн хүн хордсоныг сайн мэдэхгүй байна” гэлээ.

Чухам юунаас болж, хэчнээн хүн хордсон талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Энэ үйл явдал дээр Хан-Уул  дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ажиллаж, судалгаа шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний дүн гараагүй болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Харин чухам хэчнээн хүн хордож, эмчлүүлж байгаа эсэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад тодорхой хариулт өгөхөөс татгалзлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж