Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

Шангри-Ла зочид буудалд өчигдөр /2018.12.12/ АНУ-ын иргэн нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн аж.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авсан аж. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Албан бус мэдээгээр амиа алдсан М нь цэргийн байгууллагын хүн байсан тухай яригдаж буй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас энэ талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй, "АНУ-ын иргэн амиа алдсан байсан" гэж мэдээлэл өгсөн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж