УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр /2018.12.13/ УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг албан бичгээр өгч байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг УИХ-ын гишүүдийн олонх нь шаардсаар гурван долоо хоног болж байна. Тиймээс огцруулах шаардлагаа албан ёсоор гардуулж өгөх гэж байна. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн үндэслэлгүй гэж 38 гишүүн гарын үсэг зурсан. Дэмжиж байгаа 40 гаруй гишүүн байна. Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Ерөнхийлөгч хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгддөг хуультай. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд хуулийн заалтын ард нуугдаж хуулиараа чөлөөлөгдөх боломжгүй гэж хэлж байгаа. Өнөөдөр Монголын төрд шударга ёс юунаас ч илүү чухал байгаа. Хариуцлага алдсан сайд нар, байгууллагын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Яг ийм хүсэлтийг гаргаач гэж УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
МАНАН-гийн эсрэг тэмцэл үргэлжилж байна. Улс төр дэх манан арилаагүүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. МАНАН-г нураахын тулд УИХ-ын 38 гишүүн гарын үсгээ зурлаа. Манангийн толгойлогчтой хамтарч ажиллахгүй гэдэгт бид гарын үсгээ зурсан. Манангийн толгойлогчийг УИХ-ын даргаас огцруулах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи нэгдсэн. М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй бол нийт монголчуудтайгаа, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
М.Энхболдоор УИХ-ын үйл ажиллагааг хуралдуулахгүй гэдэг саналаа итгэл үнэмшилтэйгээр илэрхийлж байна. УИХ-ын дарга гэдэг хуралдааныг хөтлөн явуулах чиг үүргээсээ хальж өөрийн гэсэн бие даасан институцийг бий болгосон. Гадны улсад парламентын гишүүдийн олонх нь УИХ-ын даргаа чирч гаргадаг. Цаашлаад УИХ-ын дарга нь төвийг сахисан байна гэж насан туршийн тангараг өргөдөг.
УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал гарын үсэг зурсан гишүүд УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Албан бичигт:
УИХ-ын дарга М.Энхболд та УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй гэж үзэж байгаа тул Улсын их хурлын тухай хуулийн 10.2.2-т заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана уу. Уг хүсэлтээ гаргатал УИХ-ын гишүүд бид УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ үүгээр уламжилж байна. Үүнээс үүсч болох аливаа эрсдэл сөрөг үр дагаварыг та хариуцах болно гэдгийг мэдэгдье.
- УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- УИХ-ын гишүүн Х.Баделхан
- УИХ-ын гишүүн Ж.Батзандан
- УИХ-ын гишүүн Б.Батзориг
- УИХ-ын гишүүн О.Батнасан
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Л.Болд
- УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
- УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир
- УИХ-ын гишүүн Б.Жавхлан
- УИХ-ын гишүүн С.Жавхлан
- УИХ-ын гишүүн Г.Занданшатар
- УИХ-ын гишүүн Д.Мурат
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
- УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
- УИХ-ын гишүүн Я.Содбаатар
- УИХ-ын гишүүн Г.Солтан
- УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
- УИХ-ын гишүүн А.Сүхбат
- УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
- УИХ-ын гишүүн Ч.Улаан
- УИХ-ын гишүүн Н.Учрал
- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
- УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
- УИХ-ын гишүүн С.Чинзориг
- УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
- УИХ-ын гишүүн Л.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Энхболд
- УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
Холбоотой мэдээ