Япон улс “нинжа” аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Япон улс “нинжа” аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Япон улс “нинжа” аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Япон улс гадаадын жуулчдыг татахын тулд “нинжагийн соёл”-ыг түгээнэ гэв. Японы Мие мужийн захирагч Эикэи Сузуки болон бусад хууль тогтоох байгууллагын төлөөлөгчид Ерөнхий сайд Шинзо Абэтэй өчигдөр /2018.12.12/ уулзах үеэрээ нинжагийн хувцас өмсөж очжээ.

Тэд Япон улсад 2019 онд зохион байгуулагдах Регбигийн дэлхийн аварга болон 2020 оны Токиогийн олимпын үеэр нинжагийн өв соёл, онцлогийг жуулчдад танилцуулахыг хүссэн бичгийг Ерөнхий сайдад өргөн барьсан байна.  Бичиг нь жирийн нэг цаасан дээр бус хуйлмал цаасан дээр бичээстэй байв. Шинзо Абэ тус үйл ажиллагаануудын үеэр төдийгүй 2025 онд болох Осакагийн “дэлхийн экспо”-ийн үеэр нинжагийн соёлыг сурталчлах ажлыг Засгийн газар дэмжин, зохион байгуулах болно гэдгээ амласан байна.

Нинжа нар нь Японы Сенгокугийн эрин буюу 16-р зууны үед амьдарч байсан бөгөөд тэдний түүх, домог, өв соёл нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн байна. Нинжа нь нэг төрлийн бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэг юм. Тэд тагнуулч, хорлон сүйтгэгч, хөлсний алуурчин гээд олон үүргийг гүйцэтгэж байв. Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, онцгой авьяас чадвартай нинжа нарын тухай барууны кинонуудад тусгах болсноор дэлхийд танигдсан байна.

Японы Мие мужийн “Ига” гэх хотыг нинжа нарын өлгий гэдэг бөгөөд “нинжа аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд тус мужийн захирагч өнгөрсөн жил Мие их сургуульд Нинжагийн судалгааны төвийг өнгөрсөн жил санаачлан, нээсэн юм. Мие мужийн захирагч Сузуки “нинжа” аялал жуулчлалыг хөгжүүлснээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, Японы өвөрмөц өв соёлыг дэлхий нийтэд танилцуулах олон талын ач холбогдолтой гэв.

Тус хотод болдог нинжа нарын наадмыг үзэхээр жилд 30 мянга гаруй жуулчин зорин очдог байна.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж