Хатагтай Silvia Damiani Монголд

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Хатагтай Silvia Damiani Монголд

Италийн алдарт DAMIANI үнэт эдлэлийн брэндийн дэд ерөнхийлөгч хатагтай Silvia Damiani  “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан Монгол улсад 2015 оны 03 сарын 07-ны өдөр айлчилж буй бөгөөд жил бүр Щвейцарь улсын Basel хотноо зохиогддог Олон улсын цаг болон үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэнд оролцсон 2015 оны “MASTERPIECE” бүтээлүүдийг Улаанбаатар хотноо “JARDIN RESIDENCE” хотхонд толилуулах гэж байна.

1924 онд үнэт эдлэлийн үйлдвэрлэл, гар урчуудын  төв болсон Итали улсын Валенза хотод үүсгэн байгуулагдаж байсан энэхүү компани өдгөө дэлхийн 20 орны алдартай худалдааны төвүүдэд 58 салбараа нээн ажиллуулж байна. Энэхүү түүхэн 91 жилийн хугацаанд DAMIANI нь Олон Улсын үнэт эдлэлийн Оскар хэмээн нэрлэгддэг “Diamonds International Awards”-аас хийц дизайны хосгүй гайхамшигт бүтээлүүдээрээ 18 удаагийн шагнал хүртсэн дэлхий дээрхи цорын ганц компани юм.

Өнгө тунгалагийн өндөр үзүүлэлт бүхий алмаз эрдэнэ болон бадмаараг, маргад, индранил, сувд зэрэг байгалийн үнэт чулуунуудыг Италийн уламжлалт болон орчин үеийн загвар дизайнтай хослуулан, алдартай дархчуулын ур ухаанаа шингээн урласан гар хийцийн үнэт эдлэл нь тус брэндийн өөрийн гэсэн хэв шинж, зэрэглэлийг тодорхойлж өгдөг.

 

              
Үйл ажиллагаа болох газар:

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж