Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр нийслэлийн зарим дүүргүүдэд саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж  байж болзошгүй газруудад гэнэтийн шалгалтыг хийжээ.

Гэнэтийн шалгалтаар таван  газарт  18-28 насны эрхэлсэн тодорхой ажилгүй  15 эмэгтэй биеэ үнэлж байсан нь илэрчээ. Иймээс тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлагыг хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн энэ өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж