Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв | News.MN

Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв

Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв

Элчин сайд, иргэн Г.Оюун нарын хэн нь үнэнийг өгүүлэв

Монгол Улсын иргэн Г.Оюун охиноо Энэтхэг улсад эмчлүүлж байх хугацаанд нь асуудал гарсны улмаас дэмжлэг хүсч тус улсад суугаа ЭСЯ-ндаа хандахад Элчин сайд Г.Ганболд биед нь халдсан талаар өчигдөр /2018.12.12/ УИХ-ын даргын Ажлын албанд бичлэг ирүүлснийг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч “судалж байна” гэсэн хариу өгсөөр нэлээд орой Элчин сайд Г.Ганболдын тайлбарыг яамныхаа албан ёсны сайтад мэдээллийн сайтын линкээр холбон байршуулсан юм.

Элчин сайдын яриа бодитой баримттай, тодорхой байгууллага, хүмүүсийг дурдсан тул үгүйсгэх аргагүй байв.  Хэн, хэнийх нь яриаг холбогдох байгууллагаас шалгаж гэм буруутайд нь хариуцлага хүлээлгэхгүй бол Монгол Улсын дипломат албаны нэр хүнд, хүний нутагт зовж яваа Монгол иргэний эрх ашгийн асуудал учраас туйлын эмзэг, чухал асуудал хөндөгдөж буй билээ.

Одоогоор Элчин сайд Г.Ганболд энэ талаар нэг л удаа тайлбар өгснийг Гадаад харилцааны яамны вэб сайтад мэдээлснээр, тус яамны холбогдох албаны хүмүүсийн зөвшөөрлөөр эш татаж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд өгсөн тайлбартаа “Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нар арванхоёрдугаар сарын 7-нд тус ЭСЯ-д ирж, “Шинэ Дели хотын “BLK” эмнэлэгт цаашид охиноо эмчлүүлэхгүй, санал болгож байгаа эмчилгээг нь хийлгэхгүй, даруйхан нутаг буцахаар шийдлээ. Энэтхэгт байх визний хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгож тусална уу” гэж хүссэн. Үүнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга, консулын ажилтан Л.Батсуурьт даалгаснаар асуудал шийдэгдсэн.

"AIR CHINA" компани охины биеийн байдал тун хүнд байгаа тул замд нэмж муудахаас болгоомжлон тээвэрлэхгүй гэж мэдэгдсэн тул "Korean air" компанид бид хандахаар болсон.  Б.Батчулуун ""BLK" эмнэлэгт төлөх мөнгө байхгүй тул эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү" гэж дахин хүссэний дагуу эмнэлэгтэй нь ярьж 3 сая энэтхэг рупи буюу 42.857 ам.долларын төлбөр, визний хугацаа хэтэрсний 300 ам.долларын торгуулийг чөлөөлүүлсэн. Б.Батчулуун арванхоёрдугаар сарын 8-ны Бямба гаригт надтай уртсаар ярьж энэ тухай дурдаж, "эхнэр маань ухаан алдаад уначихлаа, шөл хийж ирэхийг консул Л.Батсуурьт хэлж өгнө үү" гэж байсан тул Консулын асуудал эрхэлсэн Л.Батсуурийг явуулж туслуулсан бөгөөд манай ажилтантай хүндэтгэлтэй харилцахыг захиж зөвлөсөн.

Г.Оюун арванхоёрдугаар сарын 10-ны өглөө ЭСЯ-нд ирж “Элчин сайд яг одоо эмнэлэгт очиж хүүхэдтэй минь уулз” гэж шаардсан бөгөөд товлосон уулзалтад очсоны дараа түүний хамт эмнэлэгт очиж, Солонгос нисэхийн компанитай ч уулзъя гэж хэлснийг зөвшөөрөлгүй хамт явна гэж хэлээд автомашины араар тойрч зам хаасан тул түүнийг консулын ажилтан Л.Батсуурийн хамт дагуулж албаны уулзалтдаа очсон. Уулзалтын дараа эмнэлэг рүү явах гэтэл тэр эмнэлгийнхээ хаягийг хэлж мэдэхгүй байсан тул би консул Л.Батсуурьт эмнэлэгтэй ярих үүрэг өгч, өөрөө Дели дэх БНСУ-ын ЭСЯ, "Кorean air" компанийн менежерт байдлыг тайлбарлаж ярьсан. Консул Л.Батсуурь мөн өдрийн орой тэднийг нисэх буудалд хүргэж охинд шаардлагатай хүчилтөрөгчийн төлбөр 900 ам.долларыг бэлнээр өгсөн бөгөөд онгоцонд суулгасан. Гэтэл нислэгийг хоёр цаг хэртэй саатуулсны дараа тэднийг нисэхийн дүрэм зөрчсөн, удаа дараа анхааруулж сануулгыг үл тоосон хэмээн онгоцноос буулгасан юм байна.

Г.Оюун энэ сарын 11-ний өглөө ЭСЯ-ны байранд дахин ирж “Элчин сайд одоо эмнэлэгт явж оч” гэж шаардсан. Хэлж тайлбарласныг огт ойлгохгүй хөдөлж байгаа автомашины хажуугаас зүүгдсэн тул гарыг нь автомашинаас тавиулахаар буухад тэр хаалганд шүргүүлж гэдрэг нэг алхам ухарч газарт суусан. Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрбээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн.

Миний бие ЭСЯ-ны ажилтан Л.Энхболд, Батсуурь нарт эмнэлэгтэй холбоо барих, хамгийн ойрын нислэгээр буцаахаар ажиллах үүрэг өгч, өөрөө урьдаас товлосон уулзалтуудад явсан. Зөөврийн хүчилтөрөгчийн үнэ 900 ам.долларыг эргүүлж өгсөн  байсныг уулзалт арга хэмжээнүүдийн дундуур дахин төлөх, "Fortis Escort" эмнэлэгтэй ярьж тэнд хоносны болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөр 2400 ам.долларын төлбөрийн баталгааг гарган өгч, тэднийг эмнэлгээс гаргах, онгоцоор зорчихыг зөвшөөрүүлсэн. Тэд нислэгийн цаг тулсан хэмээн нисэх буудал явалгүй дараагийн нислэгийг хүлээхээр шийдсэн.

Б.Бат-Очир, Г.Оюун нарын охин болон Б.Номин-Эрдэнэ тэднийг авахаар ирсэн Цэргийн госпиталийн их эмч Уламбаярын хамт нэмэгдэл зардлыг төлж, дараагийн нислэгт багтаахаар ажиллаж байна.

Бий болсон нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замын хамтдаа ярьж зөвлөх гэж чармайхгүй, "хөлөө хүрэх газарт явна, та нарын мууг үзнэ, ЭСЯ  мөнгө гаргаж бүх зардлыг төлөх үүрэгтэй,  одоохон нутаг буцаа, та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан" гэх зэргээр бухимдан орилж байсан болно.

Тэд Энэтхэг эмчийг хөлсөөр авч, охиныг Монголд хүргэхийг шаардаж байна. Энэ тохиолдолд өмнө гаргасан 3300 ам.доллар дээр нэмж 10 мянган орчим ам.доллар шаардагдахаар байгаа юм. Эдгээр иргэдийг эмнэлэгт эргэж, хоол унд зөөх зэргээр ЭСЯ-ны ажилтнууд халуун сэтгэлээр хандсаар байтал нийтийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлэхээр бодитой бус мэдээлэл түгээсэнд харамсч байна. Түүнчлэн ЭСЯ-ны хяналтын камерын бичлэг, нутгийн иргэдийн мэдүүлэг гэх мэтээр оргүй зүйл дурдсан байна. Гачигдал зовлон бэрхшээл хэнд ч, хэзээ ч тохиож болно. Харин хүн чанараа гээлгүй дээдэлж явахыг эрхэм нөхөд санууштай байна. Тэдний зүй зохисгүй үг хэл, үйлдлийг энд нуршихыг үл хүслээ.

ЭСЯ-ны ажилтнууд нөхцөл байдлыг дүгнэж хэлэлцээд энэ гэр бүлийг яаралтай буцаах нь зүйтэй гэж үзэв. Ажилтнууд өөр өөрдсийн тайлбарыг бичиж хүргүүлэх биз ээ" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр  Г.Оюун, Элчин сайд Г.Ганболд нарын яриа ямар баримт болон бичлэгээр хэрхэн батлагдахаас шалтгаалж хууль, хяналтын байгууллага дүгнэлтээ гарган, үүний мөрөөр гэм буруутай Элчин сайд, эсвэл Элчин сайдыг гүтгэсэн иргэнд хариуцлага тооцох төлөвтэй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-13 64.119.16.233

41000$ -с чөлөөлж өгөх хүн хир олон байх бол. Даварчихсан гэр бүл вэ.

Avatar

зочин 2018-12-13 202.5.194.26

Хүнд өөрөө үүрэх ачаа гэж байдаг. яагаад гэр бүл болж үр хүүхэдтэй болж амьдраад байгаа юм бол өөрсдийнхөө ачааг өөрсдөө үүрдэггүй юм бэ. Тэгээд ч ард түмний хандив тусламжийг авчаад ёс зүйгүй аашлаж байгаа даварсан ийм хүмүүсийг бас хариуцлага тооцуулдаг газарт нь өгч баймаар юм аа. Арай даварсан хүмүүс байна. ЭСЯ-ыхан бас ингэж эднийг эрхлүүлж даваргаж болохгүй ш дээ, татвар төлөгчдийн мөнгийг ингэж ёс зүйгүй хүмүүст цацааад байж болохгүй.ЭСЯ-ны төсөв гэж ард түмний төлсөн татвараас л бүрдэнэ.

Avatar

Зочин 2018-12-13 70.31.70.196

Энэ элчин сайдын Яамнаас гаргасан тэр их мөнгийг дараа нь яаж тооцдог бол.Аягүй бол дур мэдэн мөнгө зарцуулсан гээд элчин сайд нь ороогдох юм биш биз..Сайдын ярьснаар бол энэнээс илүү яаж үйлчилүүлэх юм тэр хүүхэн.Харинч их харж үзэж .Эмчилгээ дуусаагүй бол виз аяндаа сунгагдана биздээ.\n.

Avatar

Клара 2018-12-13 202.126.89.182

Үнэхээр гайхалтай. Оронд нь өөрийгээ тавиад бодлоо.өвчтэй ижийгээ аваад гадаадад эмнэлэгт очиж л блаа.яаж ч байсан элчингээ шөл хийж ир гэх бодол төрөхгүй юм бна.миний л амьдрал миний л үүрэх зовлон эдлэх жаргал зурсан зураг төөрөг нь гэж л боддышдээ.Бусдад, ах дүүс аав ээж үр хүүхэд хамт олондоо туслахгүй юмаа гэхэд гай болохгүй мөрөөрөө байх юмсан даа

Avatar

Зочин 2018-12-13 112.72.11.120

Ter huuhen sogtuu uy esbel hagad galzuursanuu neg bol 4sar huuhediin bie muu bsan bolokhoor ti zai.

Avatar

Zochin 2018-12-13 112.72.11.120

Engedeg bol goe l uym bna ingej emcjkluulekh uymsan

Avatar

Unen 2018-12-13 59.153.112.160

Faceer handiv guij bhaar ni huuhded ni handiv orgosn.olon l hun tegsn bh.neg ch gesn mongol hun uvchin zovlond shanalj bn geed.. .harin ene emegteig haraad oi gutav.galzuu,sogtuu yum shig avirlaad.naad elchingiihen chini bas mongoliin ard tumnii adil tusalsn bn shd.40 garui myngan dollar hunguluulsn gej bn,bas ter olon avia kompanitai yarij zohitsuulalt hiij ogch.bas hool und hurtel zoosn bn.arai yu gui emegtei gua.ingeed bhad davraad...

Avatar

Зочин 2018-12-13 66.181.177.164

Өвчин зовлон хэнд ч ирнэ гэхдээ наад хүүхэн арай л байна ,алба юмуу, ЭСЯамныхан чинь бас ажилтай улс хаа ч явсан жаахан бодолтой баймаар юмаа. Хүний өмнөөс амьдарч байгаа юм уу тэр хүүхний нүдийг хараарай.

Avatar

ЦЭРЭГТ АЖИЛЛАХЫН ГАВЬЯА АЛГА 2018-12-13 202.131.250.130

Цэргийн байгууллагад ажилладаг хүмүүсийн дунд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүн их олон байх юм аа. Дарь гэх мэт ажилладаг орчин, хэрэгсэл нөлөөлдөг юм болов уу.

Avatar

Зураач Лондон 2018-12-13 90.207.142.74

Ганболд муу юм хийх хүн биш ээ! Лондонд элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мэдэлгүй яахав.

Avatar

Saraa 2018-12-13 202.9.43.90

Ushgulvvlsen ushgulsun gesen bichleg bhgvil ym bileesh de. Estoi dawartsan hvvhenvv. Uls orniihoo neriig shawart hutgaad zuwhun uuriiguu hvvhdee bodoj bolohgvil bh.Tuslaagvi bish zunduu l tusalsan bnsh de tegeed yah geed bgan. Naad elchin said chini uwchteig edgeedeg vhseniig bosgodog shidten bish shvv de.

Avatar

Отгоо 2018-12-13 182.160.34.215

Элчин сайд хүнийг хүүхэд эргэж оч гэж загнаад байхдаа яахав дээ арай2

Avatar

ЗОЧИН 2018-12-13 103.87.255.62

ёстой даварна гэдэг энэ байх. юу гэсэн үг вэ. гадны онгоцонд хүртэл тэнэгтээд ийм юмнууд эх орон гэж ярих бусдыг сүрдүүлэх дуртай. ийм юмнуудыг өөгшүүлж байдаг бид ч бас тэнэг юм

Avatar

иргэн 2018-12-13 103.14.36.6

Энэ хүүхэн түүний нөхөр 2т арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм бүдүүлэг муухай хүмүүс ийг хашраах хэрэгтэй.

Avatar

хүннү 2018-12-13 202.179.27.99

Харийн газарт эх орноо төлөөлөөд ажиллажбайгаа элчи сайдын яамдын ажил их зовлонтой юм шиг байна. Би тэр Ганболд гэдэг элчинг танихгүй гэхдээ элсчин сайддаа итгэж байна. Тэр Оюун болон түүний нөхрийн яриаг сонссон. Нэг тийм сонин эрүүл биш юм бол уу гэж харсанаа нуугаад яахав. Ийм хүмүүс харийн газар оччихоод иймэрхүү авир гаргаж болохгүй, өвчин зовлонтой байж болно гэхдээ түүгээрээ түрий барьж ийм бүдүүлэг авир гаргаж болохгүй. Согтуу байсан байж магадгүй би тэгэж харсан шүү.

Avatar

Зочин 2018-12-13 202.21.117.194

Элчин сайд сайхан сэтгэл гаргаж, үг бүрийг нь сонсч тус хүргэсэн л байна даа. Тэр гэр бүлийн хоср бусдад зовлонгоо үүрүүлэх гэж хэрэггүй. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ярьж байна лээ. болохгүй ш дээ

Avatar

эрдэнэ 2018-12-13 150.129.142.25

Ганболдыг мэднээ. Тэр хүн бол олон жил энэтхэгт ажилласань даруу, төлөв түвшин дипломат ч хүн. ЭСЯ туслаагүй биш тусалсан л байна. Үүнээс өөр яам юм.

Avatar

иргэн 2018-12-13 202.9.42.37

Элчингийнхэн их анхаарал хандуулсан байна шүүдээ.

Avatar

иргэн 2018-12-13 202.126.89.229

Ѳѳрсдѳѳ тэр бичлэгэн дээр ярьж байгаа нь 100 хувь эрүүл хүн биш шиг л харагдсан. ЭСЯ- хан сайн л анхаарал хандуулж тусласан байна. Иргэд ѳѳрѳѳ ухамсартай соёлтой байх хэрэгтэй юм даа.

Avatar

мх 2018-12-13 93.91.80.6

Энд ЭСайдын мэдэгдэл байна. Энэ хүн энэ баримттай мэдэгдэл хийж байхыг бодоход итгэх үнэмшил нэмэгдэж байна. Харин энд дурьдсан тусламжууд бодит байдал дээр үнэхээр баттай байх аваас... Тэр гадаадад хүүхдээ эмчлүүлж яваа гэр бүлийн хоёр хүн бас эвгүй авир ааш аяг гаргаагүй байгаа даа гэх сэжиг төрхөөр ... Ер нь бол хүн үйл ааш аягаа, хэлээрээ илэрхийлэхээс гадна жинхэнэ үнэн шударгыг нүднээрээ илэрхийлдэг гэдгийг Монголчууд ихэнх нь мэддэг байх аа.

Avatar

мх 2018-12-13 93.91.80.6

Энд ЭСайдын мэдэгдэл байна. Энэ хүн энэ баримттай мэдэгдэл хийж байхыг бодоход итгэх үнэмшил нэмэгдэж байна. Харин энд дурьдсан тусламжууд бодит байдал дээр үнэхээр баттай байх аваас... Тэр гадаадад хүүхдээ эмчлүүлж яваа гэр бүлийн хоёр хүн бас эвгүй авир ааш аяг гаргаагүй байгаа даа гэх сэжиг төрхөөр ... Ер нь бол хүн үйл ааш аягаа, хэлээрээ илэрхийлэхээс гадна жинхэнэ үнэн шударгыг нүднээрээ илэрхийлдэг гэдгийг Монголчууд ихэнх нь мэддэг байх аа.

Avatar

Зочин 2018-12-13 202.72.245.198

60 ТЭРБУМЫН ЖАРГАЛТАЙ ТАВИУРУУД БУСДЫН ЗОВЛОНГ ОЙЛГОХГҮЙ МУУХАЙ ХАРЬЦСАНААС Л ҮҮДЭЛТЭЙ БАЙНА Л ДАА. ЗӨВ ХАРЬЦААД САЙН ТАЙЛБАРЛААД ЯВСАН БОЛ ИЙМ ЗӨРЧИЛ ГАРАХГҮЙ Л ДЭЭ. НӨГӨӨ Л БУСДЫГ ОРК ГЭЖ ҮЗДЭГҮҮДИЙН НЭГ Л ДЭЭ. ОРКТОЙ ҮНДЭСТЭН НЭГ ЮМ ЧИНЬ БАС Л ӨӨРӨӨ ОРК БАЙЖ ТААРАА Ш ДЭЭ

Avatar

РАВДАН 2018-12-13 66.181.160.55

АРАЙ Ч ГЭДЭС ГҮЗЭЭ РҮҮ НЬ ӨШИГЛӨӨГҮЙ БАЙХАА. ЯАЖ Ч БОДСОН.

Avatar

РАВДАН 2018-12-13 66.181.160.55

ЭНЭ ХҮҮХЭН ХУВЬ ТАВИЛАНГАА БУСДАД НЯЛЗААХ ХЭРЭГГҮЙ . БИТГИЙ ДАВАР. ХЭРЭЭ МЭДЭХГҮЙ БАЙЖ НЭЭХ ИХ ГАДААД МАДААД ЭМЧИЛГЭЭ ГЭЖ СОЛИОРЦГООХ ЮМ ГУЙЛГАЧИН ЗАЯАТАЙГАА МЭДЭХГҮЙ.

Avatar

ИРГЭН 2018-12-13 202.131.227.82

аль алинд нь буруу байгаа байх даа.

Avatar

Зочин 2018-12-13 103.14.38.238

ene huuhni hudla sensatsi bs ng hunii ner turd haldaj bn dres n hangalttai tusalmj uzulsn bhd drees n buh zuilee shaardj bdg hun burt amidrl n gai zowlon tohiolddg shude tgle gd hamagu duraaraa awirlj blhgu bh

Avatar

zochin 2018-12-13 202.179.26.137

emch nariin chadvar,medlegiig ulsaas onchgoilon anchaarch ajillaachee, utaanaas bolj bid uchdeg ,

Avatar

SS 2018-12-13 66.181.168.8

Gadagshaa yavj bgaa yum bol, beltgelee hangaad yavah yostoi biz dee. Manaihan ugaasaa iim heneggui uher zantai shd!

Avatar

Зочин 2018-12-13 66.181.161.2

Хүний нутагт өвчтэй үрээ хараад галзуурч буй ээжийг ойлгож бна.Гэхдээ энэ арай бишээ. Яасан ч яадгийн гээд ноцоод бдаг аймар хүмүүс бдаг даа,юу л гэж энэ эмэгтэйг өшигчөөд бхав дээ.Энколдод ирж л бдаг,салхи эргүүлэх тааруухан тактик...

Avatar

зочин 2018-12-13 203.91.115.252

Замд явахад ямар 1 үл ойлголцох асуудал гарч элчин консул дээрээ буцаад очиход шөнө дунд ч гэсэн костюмаа өмсөөд гараад ирэхээр нь тэвдэж явсан болохоороо баярлаад дотор өмрөх шиг л болдог доо

Avatar

Зочин 2018-12-13 122.201.19.99

Энэ асуудал Эрүүл мэндийн яамны ажиллагаатай холбоотой. Монгол хүн эх орондоо эмчлүүлэх боломж бүрдүүлэхгүй байна. Ядарсан хүмүүс аргаа бараад харь хол Энэтхэг зорьсон байна хүний газар хэнд хандах вэ гадны эмнэлэгийн төлбөр ямар билээ. Эхний ээлжинд Энэтхэгээс эмч урьж ажиллуулж шийдэж болно. Цаашид эмч нарыг эх орондоо мэргэжилтэн эмч урьж сургаж болно энэ талаар яам ажилмаар юм.

Avatar

Зочин 2018-12-13 124.158.109.140

Санхүүгийн асуудал гэж нэг юм байдаг, бас эмнэлгийн боломж гэж байдаг. Идэж ууж, эвхэж түрийлсэн, оффшорт хадгалсан тэр их мөнгө уг нь ийм юманд л зарцуулагдах байсандаа. Тэгээд олон хүн гадагшаа явж эмчлүүлэхээс өөр аргагүй болдог.. Ухна ишигийн зовлонг мэдэхгүй гэдэг зүйр үг байдаг даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж