Дэлхийн шилдэг жүдочид Гуанжоуд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг жүдочид Гуанжоуд өрсөлдөнө

Дэлхийн шилдэг жүдочид  Гуанжоуд өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр, жин тус бүрийн чансааг гаргадаг.  Чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн дэлхийн шилдэг бөхчүүдийн дунд зохиогддог мастерс тэмцээн  энэ сарын 15, 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод болно.   Тус тэмцээнд Монгол Улсын шилдэг жүдочид хүч үзэх юм. Үүнд:

  • 60кг  МУГТ Дашдаваагийн Амартүвшин
  •           МУГТ Ганбатын Болдбаатар
  • 66кг  ОУХМ Ганболдын Хэрлэн
  •                        Довдонгийн Алтансүх
  • 73кг  МУГТ Ганбаатарын Одбаяр
  •           ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар
  • 81кг  ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн
  •           ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар
  • -100кг  2018 оны насан хүрэгчдийн ДАШТ-ны хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • +100кг  2018 оны насан хүрэгчдийн ДАШТ-ны хүрэл медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр
  •           Эмэгтэй
  • 48кг  МУГТ Мөнхбатын Уранцэцэг
  • 57кг  Хөдөлмөрийн баатар, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа
  • 63кг  МУГТ Балдоржийн Мөнгөнчимэг
  • Дасгалжуулагч багшаар: Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ Одвогийн Балжинням,
  • МУГТ Хишигбатын Эрдэнэт-Од
  • Монгол улсын гавьяат дасгалжуулагч  Шархүүгийн Цэвэлмаа

Жүдо бөхийн ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар шигшээ багийн шилдэг бөхчүүдээ сойх бөгөөд жил бүр уламжлал болон зохиогддог эл тэмцээнд, бөмбөрцгийн шилдгүүд зөвхөн урилгаар оролцдог.  Энэ жил 52 орны эрэгтэй 119, эмэгтэй 117 тамирчин хүч сорих аж.

2018 оны Дэлхийн аварга Дарья Белодед

Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг ын чансааг тэргүүлэгч Японы алдарт бөх, дэлхийн аварга Фүна Тонаки зодоглохгүй. Мөн  2018 оны насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Украйны залууд од Дарья Белодед уг тэмцээнд зодоглох мэдүүлгээ өгөөд байсан ч өнгөрөгч даваа гаригт эрүүл мэндийн шалтгааны улмаас барилдахгүй болсноо гэнэт мэдэгдсэн. Дэлхийн чансааг тэргүүлэгч Тонакигийн эзгүйд чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй дэлхийн аварга, гавьяат тамирчин манай  М.Уранцэцэгтэй сүүлийн хоёр жил ялагдалгүй босоо байгаа, Украйны залуу од Дарьяа хэрхэн барилдахыг, дэлхийн бөх сонирхогчид тэсэж ядан хүлээж байсан ч хүлээлт талаар боллоо.

 

 

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж