Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр, жин тус бүрийн чансааг гаргадаг. Чансааны эхний 16-д эрэмбэлэгдсэн дэлхийн шилдэг бөхчүүдийн дунд зохиогддог мастерс тэмцээн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсын шилдэг жүдочид хүч үзэх юм. Үүнд:
- 60кг МУГТ Дашдаваагийн Амартүвшин
- МУГТ Ганбатын Болдбаатар
- 66кг ОУХМ Ганболдын Хэрлэн
- Довдонгийн Алтансүх
- 73кг МУГТ Ганбаатарын Одбаяр
- ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар
- 81кг ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн
- ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар
- -100кг 2018 оны насан хүрэгчдийн ДАШТ-ны хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар
- +100кг 2018 оны насан хүрэгчдийн ДАШТ-ны хүрэл медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр
- Эмэгтэй
- 48кг МУГТ Мөнхбатын Уранцэцэг
- 57кг Хөдөлмөрийн баатар, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа
- 63кг МУГТ Балдоржийн Мөнгөнчимэг
- Дасгалжуулагч багшаар: Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ Одвогийн Балжинням,
- МУГТ Хишигбатын Эрдэнэт-Од
- Монгол улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа
Жүдо бөхийн ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар шигшээ багийн шилдэг бөхчүүдээ сойх бөгөөд жил бүр уламжлал болон зохиогддог эл тэмцээнд, бөмбөрцгийн шилдгүүд зөвхөн урилгаар оролцдог. Энэ жил 52 орны эрэгтэй 119, эмэгтэй 117 тамирчин хүч сорих аж.
Сонирхуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг ын чансааг тэргүүлэгч Японы алдарт бөх, дэлхийн аварга Фүна Тонаки зодоглохгүй. Мөн 2018 оны насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, Украйны залууд од Дарья Белодед уг тэмцээнд зодоглох мэдүүлгээ өгөөд байсан ч өнгөрөгч даваа гаригт эрүүл мэндийн шалтгааны улмаас барилдахгүй болсноо гэнэт мэдэгдсэн. Дэлхийн чансааг тэргүүлэгч Тонакигийн эзгүйд чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй дэлхийн аварга, гавьяат тамирчин манай М.Уранцэцэгтэй сүүлийн хоёр жил ялагдалгүй босоо байгаа, Украйны залуу од Дарьяа хэрхэн барилдахыг, дэлхийн бөх сонирхогчид тэсэж ядан хүлээж байсан ч хүлээлт талаар боллоо.
П.БАТ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ