Төрийн ордонд төрийн дуулал эгшиглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд төрийн дуулал эгшиглэж байна

Өнөөдөр орой УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Нэгдсэн хуралдааныг 16.00 цагаас эхлүүлж цөөн асуудал хэлэлцээд чуулганаа завсарлуулахаар болжээ. Төрийн ордны техникийн ажилтнууд чуулганы хаалтын ажиллагааны бэлтгэлийг жин тан болгохоор техник хэрэгслээ бэлэн байдалд оруулж байна. Түүний нэг жишээ нь Төрийн ордонд үе үе Төрийн дуулал эгшиглүүлж байгаа явдал юм. Нэлээд хэдэн жилийн өмнө чуулганы хаалтын үеэр Төрийн дуулал тасалдсан тохиолдол гарсан. Үүнийг давтахгүй тулд ихэд хичээн бэлтгэдэг болжээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж