Хойд туйлд аялах эрхийн төлөө монголчууд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Хойд туйлд аялах эрхийн төлөө монголчууд өрсөлдөж байна

Дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилж, Эх орныхоо болон байгаль дэлхийгээ хамгаалахад уриалдаг Энхсайханы Энхсаруул энэ жил Хойд туйлын эрс хүйтэнд 300 км газар нохой чаргаар туулах Шведийн “Fjallraven polar 2019” олон улсын уралдаанд оролцохоор өрсөлдөж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү аялалд оролцох нэг оролцогчийг онлайнаар шалгаруулж сонгодог болсон билээ.

Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаа бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй  Эстони улсын оролцогч бүсгүй юм. Эстони улсын ард иргэд, төр засаг өөрийн улсын оролцогч бүсгүйг дэмжиж байгаа юм байна.

Санал хураалт өнөөдөр 16.00 цагаас дуусах тул та доорх линкээр орж саналаа өгөөрэй. Санал өгөхөд 10-хан секунд… Таны нэг санал л бодит дэмжлэг болно.

https://polar.fjallraven.com/contestant/?id=5383&backpage=1&order=popular

Энэхүү тэмцээнд урьд нь “цэнхэр үст” Цэрэн нийт Монголчуудынхаа саналаар ялан тус уралдаанд оролцох эрхийг авч байсан билээ. Энэ удаа Э.Энхсаруулыг дэмжиж Монгол залуугаа дэмжин Хойд туйлд Монголынхоо далбааг Мандуулахад бүгд нэгдэцгээе.

Тус уралдаанд 60 гаруй орны 1000 гаруй оролцогч өрсөлдөж байгаа байгаа юм байна.

Э.Энхсаруулын тухай:

Энэ аялал намайг бас биднийг юунд хүргэх гэж зорино вэ?

  1. Хамгийн эхэнд би Монгол өв соёл Монгол хүний тэсвэр тэвчээр ухамсар хаа хүрч хаана очиж болдгийг харуулахыг хүсч байна!!!
  2. Байгаль болон энэ ДЭЛХИЙ-д хүмүүс бид нарын асаргаа халамж хэрхэн чухал хэрэгтэй болсныг АНХААРУУЛАХ гэж!!!
  3. Дэлхийн дулаарал болон хүнээс үүдэлтэй байгалийн гамшиг дахин бүү тохиолдоосой гэж!!!
  4. Монгол улсад нүүрлээд байгаа агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах гэж!!!

Бусдыг эрүүл мэндийнхээ төлөө эрүүл чийрэг байгаасай гэж би хүсдэг байсан нь арай ахархан бодол байжээ гэдгийг 2018 он надад мэдрүүлсэн юм. Яг үнэндээ би Монголын амьдралаас хол тасраад зөвхөн дэлгэцийн цаанаас л Монголыг харж халаглаж суудаг байлаа. 2018 оны бүтэн өвлийг Монголд өнгөрөөхдөө МОНГОЛЫН бодит амьдралтай танилцсан маань ХАМГИЙН том аялал байсан гэж дүгнэсэн. Надад хүний газар өөрийн хүсэл сонирхлын дагуу өөрийн гэсэн бизнес эрхлэх бүрэн боломж нээлттэй. Гэтэл би өөрийн амиа хичээж хүний нутагт амьдраад энэ ГАМШИГТ нийгэмд өөрийн ах дүү хайртай бүхнээ зүгээр л энэ чигт нь орхиод явахыг хүссэнгүй. Тиймдээ ч би зориг шулуудан ШВЕД улсад буцаж ирээд одоо л энэ газраас эх оронд маань наалдах зүйлтэй би зууралдах ёстой юм байна гэж бодсоноор Сэргээгдэх эрчим хүчний талаар судлахаар шулуудсан юм. Нэн түрүүнд энэ салбарыг МОНГОЛД хөгжүүлснээр Монголын утааг бүрэн биш юмаа гэхэд ядаж 50% хувьтай багасгаж чадна. Ингэснээр ард түмний бухимдал багасаж, эрүүл ирээдүй бий болох юм болов уу гэж тунгааж байгаа.

Миний хувьд энэ уралдаанд оролцсоноор Монгол өв соёл, Монгол хүнийг Дэлхийд сурталчлах, Байгаль орчны асуудалд дэлхийн хүмүүсийн анхаарлыг татах цаашлаад Монгол улсад нүүрлээд байгаа агаарын бохирдол зэрэг олон асуудалд хувь нэмэр үзүүлнэ.

 

ФБ хаяг нь: https://www.facebook.com/enkhsaruul.enkhsaikhan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж