Эрх зүйн цахим сургалтыг орон даяар явуулна | News.MN

Эрх зүйн цахим сургалтыг орон даяар явуулна

Эрх зүйн цахим сургалтыг орон даяар явуулна

Хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлахад ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академи олон жил анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ. Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг хууль эрх зүйн зарим асуудлыг шийдэхэд тус дэм болох зорилгоор дээрх байгууллагууд 2019 оны эхнээс “Эрх зүйн цахим сургалт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эхний цуврал хичээлийг эрүүгийн болон захиргааны эрх зүйн агуулгаар дадлага туршлагатай хуульч нар бэлтгэж хүргэнэ. Тус сургалтыг олон нийтийн цахим сүлжээгээр үнэ төлбөргүй явуулах тул сургалтын агуулгын талаар, мөн эрх зүйн сонирхож буй бусад сэдвээр иргэд, байгууллагууд холбогдох саналаа akad-RB@mongol.net болон https://m.facebook.com/HSFMongolia цахим хаягаар ирүүлэх боломжтой юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж