Солонгосын хойг: Хилийн харуул хамгаалалтыг татан буулгасныг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг: Хилийн харуул хамгаалалтыг татан буулгасныг шалгалаа

Солонгосын хойг: Хилийн харуул хамгаалалтыг татан буулгасныг шалгалаа

Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах үйл явцад хоёр тал түүхэн алхмыг хийлээ. Өмнөд болон Хойд Солонгосын хил дагуу байрлах харуул хамгаалалтын цэгүүдийг татан буулгах тухай хоёр улсын тэргүүн өнгөрсөн есдүгээр сард хэлэлцэн тохирсон билээ.

Солонгосын хойг дээрх хоёр үндэстнийг зааглаж буй хилийн дагуух харуул хамгаалалтын 22 цэгийг татан буулгасан бөгөөд Хойд болон Өмнөд Солонгосын офицерууд өчигдөр /2018.12.12/ ажлын үр дүнг өөрсдийн биеэр шалган, баталгаажуулсан аж. Энэ нь мөн хоёр улсын цэргийн офицерууд 1953 онд Солонгосын дайны гал зогсоох гэрээ байгуулагдсанаас хойш анх удаа хилийн шугам алхаж байгаа нь энэ юм.

Хойд болон Өмнөд Солонгосоос тус бүр долоон офицерыг тус ажилд томилсон бөгөөд тэд хилийн харуул хамгаалалтын цэгүүдийг татан буулгах болон хилийн бүсэд цэргийн зэвсэглэл, тоног төхөөрөмж болон цэргүүд үлдсэн эсэхийг нягталсан байна.

Өнгөрсөн есдүгээр сард болсон хоёр улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурж баталгаажуулсан “Батлан хамгаалахын салбар дахь харилцан ойлголцлын хэлэлцээр”-ээр талууд тус бүр 11 хилийн хамгаалалтын байруудаа 2018 онд багтаан татан буулгахаар тохиролцсон. Тус хэлэлцээрийг үргэлжлүүлэн, цэрэггүй бүс дэх хилийн хамгаалалтыг багасгахын тулд дахин хэлэлцээр хийх тухай асуудал яригдаж байгаа юм.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээлснээр БНСУ нь хилийн дагуу 60, Хойд Солонгос нь нийт 160 хамгаалалтын цэгтэй юм.

 Эх сурвалж: koreatimes.co.kr

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж