Тереза Мэй Ерөнхий сайдын суудалдаа үлдсэн ч удахгүй явна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Тереза Мэй Ерөнхий сайдын суудалдаа үлдсэн ч удахгүй явна

Тереза Мэй Ерөнхий сайдын суудалдаа үлдсэн ч удахгүй явна

Их Британийн парламентын доод танхимын Консерватив намын депутатуудын олонхи Тереза Мэйд итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлэв. Түүнийг намын даргаар үлдээхээр 200 депутат саналаа өгсөн бол 117 депутат эсрэг санал өгсөн байна.

Ийнхүү тэрээр Консерватив намын тэргүүн хэвээр үлдэж, Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болов. Одоо энэ оны хувьд хэн ч түүнд итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг босгож тавих боломжгүй болсон байна. Тэрбээр “Намайг дэмжиж байгаад баяртай байна. Гэвч миний сонсдог олон хүн намайг эсэргүүцлээ” хэмээн мэдэгдээд, санал хураалтын дараа цааш үргэлжлүүлэн ажиллахыг хүсч буй тухайгаа хэлжээ.

BBC-ийн Бодлогын хэлтсийн редактор Лаура Кунсберг хэлэхдээ “Ийм үр дүн өнөөдөр Мэйн нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа бөгөөд парламентын гишүүдийн 37 хувь нь түүнийг удирдагчийнхаа суудлыг орхих ёстой гэдэгт санал нэгдэж байна” гэжээ.

Парламентын гишүүн Жейкоб Риз-Могг “Санал асуулгаар аймшигтай үр дүн гарсан” гээд түүнийг огцрохыг уриалсан байна. Шотландын сайд Дэвид Манделлийн хувьд Мэйн ялалт үнэмшилтэй байсныг хэлсэн бол Шотландын тэргүүн сайд Никола Стержен санал хураалтын үр дүн Мэйд маш хүчтэй цохилт боллоо хэмээн мэдэгджээ.

Консервативчууд удирдагчдаа итгэл хүлээлгэхээс өмнө Тереза Мэй 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө амласан байна. Тэрээр удирдагч хэвээр үлдэхийг хүсч байгаа ч намын бусад нөхөд нь үүнийг хүсэхгүй байгааг ойлгосноо хэлжээ. Тереза Мэй хэзээ албан тушаалаа орхих тухайгаа хэлэхээс татгалзсан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж