Хулгайн анчид нэн ховордсон хотонг шархдуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Хулгайн анчид нэн ховордсон хотонг шархдуулжээ

Хулгайн анчид нэн ховордсон хотонг шархдуулжээ

Дэлхий дээрх хамгийн том усны шувуу болох борцгор хотон хулгайн анчдын балгаар устаж үгүй болох аюул нүүрлээд буй. Зөвхөн Монголд нутагладаг энэ шувуу нь Ховд, Увс зэрэг баруун аймгийн цэнгэг уст Хар Ус, Айраг зэрэг нууруудаар үүрлэж өндөглөдөг бөгөөд өвөлдөө Хятадын зүүн өмнөд хэсэг, Хонконгийг зорьдог байна.

Монголд нэн ховор, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар устаж болзошгүй гэж үнэлсэн борцгор шувууг хулгайн анчид буудаж хөнөөсөн тохиолдол гарчээ. Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт энэ сарын эхээр ийм зөрчил хоёр удаа үйлдэгджээ. Цагдаа нар гэмт этгээдүүдийг хараахан илрүүлээгүй байгаа ч тус байгалийн цогцолборт газрынхантай хамтран хатуу хяналт тавьж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн сарын сүүлээр хулгайн анчдын шархдуулж орхисон хотонг байгаль хамгаалагчид эмчилж буй юм. Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн “Хотон шувууны тоо толгой эрс цөөрөхөд  хулгайн ан нөлөөлж байна . Ийм зөрчил Ховд, Увс аймагт байнга гардаг. Одоогоор Хотон шувууны тоо толгой 130 орчим үлдсэн” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж