Загвар өмсөгч С.Төгс “Авьяаслаг Монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн оролцогч, “Тэнгэрийн хун тайж” буюу Pole dancer Ч.Цэнгүүнтэй үерхээд хоёр жил болж буй. Ч.Цэнгүүн ойн баяраа тохиолдуулан загвар өмсөгч С.Төгсөд автомашин бэлэглэжээ. Тэрээр "Автоланд" ХХК-с 35 сая төгрөгөөр "Mini Cooper" худалдан авч түүнд бэлэглэсэн бөгөөд тус компанийн зүгээс таван сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн бүтэн жил сервис үйлчилгээ үнэгүй үзүүлэхээр болжээ.
Загвар өмсөгч С.Төгс энэ талаар “Тэр бол үнэхээр гэнэтийн бэлэг. Тэр тусмаа би машин барьж чаддаггүй байсан болохоор бүр гэнэтийн байсан. Барьж чаддаггүй болохоор машин авна гэж боддог ч үгүй байлаа. Гэнэт машин бэлгэнд аваад шоконд орсон. Хамгийн гол нь гэнэт шийдээд авч өгсөн зүйл биш хоёр жилийн турш намайг бодон бодон сэтгэл гаргаж авч өгсөн бэлэг болохоор үнэхээр сайхан байна. Одоо жолооны сургалтад суухаар судалж байгаа. Дулаан орохоор л машинаа барина даа. Өвөл халтиргаанд явж байгаад ямар нэгэн зүйл болгочих вий гэж айгаад байна. Эрхэм хүн маань бэлэглэсэн машиныг барих болохоор хариуцлагатай, нямбай жолооч болно гэж бодож байна” гэжээ.
Pole dancer Ч.Цэнгүүний хувьд түүнтэй гэрлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ өмнө нь дурдаж байсан удаатай. Монголын олны танил болсон сайхан хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг тэд тун удахгүй хуримын зар дуулгаж ч мэдэх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ