Токиод Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Токиод Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

Токиод Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газар нээнэ

News агентлагийн редактор Ж.Нямсүрэн Японоос мэдээлж байна.

Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна. Зээлжих зэрэглэл өссөн, эдийн засаг нь өсөлттэй гээд хөрөнгө оруулагчид гэрэлтэй мэдээлэл ярилцаж байна.

Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа. Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхлаа. Мөн Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.  Энэхүү уулзалтуудын үеэр  Японд Монгол-инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байна. Цаашид Хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчнүүд бэлдэх боломжтойг уулзалтын үеэр онцолсон юм.

Мөн гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон.  Монгол, Японы худалдаа энэ оны эхний аравдугаар сарын байдлаар 55 хувиар өсч 496 сая ам.долларт хүрчээ. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг одоогоор ганц Япон улстай байгуулаад байгааг үр дүнтэй болгох нь чухал гэдгийг талууд онцлон тэмдэглэв.

Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой болно. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулна.

Онцлоход, Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Абэ-тэй уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж