Д.Трампын “баруун гар” гурван жилийн ял авлаа | News.MN

Д.Трампын “баруун гар” гурван жилийн ял авлаа

Д.Трампын “баруун гар” гурван жилийн ял авлаа

Д.Трампын “баруун гар” гурван жилийн ял авлаа

Дональд Трампын хувийн өмгөөлөгч асан Майкл Коэнийг санхүүгийн зөрчилтэй холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгаж, гурван жил хорих ялаар шийтгэх шийдвэрийг өчигдөр /2018.12.13/ Нью-Йорк хотын шүүхээс гаргасан байна.

Тэрбээр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трамптай нэр холбогдож байсан эмэгтэйчүүдийн “амыг нь барихын тулд” мөнгө өгсөн, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг нийт есөн хэрэгт буруутгагдсан юм. Эдгээр хэргүүдэд АНУ-ын сонгуульд Д.Трампыг ялуулахын тулд ОХУ хөндлөнгөөс оролцсонтой холбоотой хэргийн хариуцлага орж байгаа. Харин татвараас зайлсхийсэн, банкны хуурамч гүйлгээ хийсэн хэргүүд нь Д.Трамптай холбоогүй аж. Хорих ялаас гадна тэрбээр хоёр сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.

Майкл Коэн нь Д.Трампын хөрөнгө, орлогын тухай мэдүүлгийг гаргахдаа түүний ОХУ-ын Москва хот дахь “Трамп Тауэрын төслийн” тухайд худлаа мэдэгдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

Тэрбээр шүүхэд өгсөн мэдүүлгийнхээ үеэр, “миний хамгийн том сул тал бол Дональд Трампт хэтэрхий үнэнч байсан явдал. Миний гол үүрэг бол түүний бохир ажлуудыг зохицуулах байсан” гэжээ. Түүнийг Дональд Трампын баруун гарын хүн гэдэг байв.

Майкл Коэний мэдэгдсэнээр тэрбээр насанд хүрэгчдийн киноны од Сторми Даниельст 130 мянган ам.доллар, “Playboy”  сэтгүүлийн загвар өмсөгч асан Карен МакДугальд 150 мянган ам.долларыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамптай холбоотой ямар нэгэн асуудлаар ам нээхгүй байлгахын тулд өгсөн байна.

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын кампанит ажлыг хариуцан ажиллаж байсан Пол Манафортыг сонгуулийн тухай хууль зөрчсөн, мөн ОХУ сонгуульд хөндлөнгөөс оролцож, нөлөөлсөн гэх хэрэгтэй холбоотойгоор ялласан байдаг. Тус хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн мөн шүүхэд дуудагдаж байсан.  ОХУ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргийг шалган мөрдөж байсан, Холбооны мөрдөх товчооны дарга асан Мюллерыг Д.Трамп “шулмын ангууч” хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: CNN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-13 202.72.245.198

МУУ ТРАМП Ч УНАХАД БЭЛЭН БОЛЖДЭЭ. ТЭНД Ч ОЛОНХИ НЬ ШИЙДСЭН БОЛ БУУГААД Л ӨГНӨ МАНАЙХ ШИГ САНДЛААСАА ЗУУРЧИХААД ИЧИХГҮЙ ИШИГ ШИГ ОРИЛООД СУУХГҮЙ Л ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж