МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх хүсэлт гаргалаа

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ажлаа өгөх хүсэлт гаргалаа

Монголын үндэсний үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өчигдөр/2018.12.12/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

  • “Азийн хүүхдүүд” олон улсын өвлийн спортын анхдугаар наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанааг томилов. Тус наадам нь 2019 оны 02 дугаар сарын 08-17-ны өдрүүдэд ОХУ-ын Сахалин мужид зохиогдох бөгөөд найман спортын төрөл/уран гулгалт, гүйлтийн цана, цанатай харайх, хоккей, биатлон, сноубоард, шорт трек, уулын цана/-өөр 20 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцох юм.

  • Үндэсний олимпийн хороодын холбоо/ANOC/-ны ивээл дор Дэлхийн элсний спортын анхдугаар наадам 2019 оны 10 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд 15 спортын төрлөөр АНУ-ын Сан Диего хотноо зохиогдох билээ. Тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар томилогдов.
  • ОУОХ-ноос МҮОХ-ны одоогийн мөрдөж буй дүрэм нь Олимпийн Харти болон Сайн засаглалын зарчимд бүрэн нийцэж буй тухай баталгаажуулсан захидалтай танилцав.

Уг захидалд 2016 оны есдүгээр сарын 16-ны өдрийн МҮОХ-ны Гишүүдийн хурлаар баталсан, 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ОУОХ-гоор батлагдсан МҮОХ-ны дүрэмд тодорхойлсон байгаа санал өгөх систем нь Олимпийн төрлийн спорт холбоодын төлөөлөгчдийн санал олонхи байх шаардлагыг хангасан болохыг дурдаад холбогдох хүмүүст ОУОХ-ны албан ёсны байр суурийг мэдэгдэж, энэхүү тайлбарыг хүргүүлэхийг санал болгов.

Одоогийн мөрдөгдөж буй дүрмийн дагуу Олимпийн төрлийн спорт холбоодын 3 төлөөлөгчид тус бүр санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хэрэв МҮОХ-ны гишүүдийн хурлаар Олимпийн төрлийн спорт холбоодын 1 төлөөлөл нь 3 санал өгөх эрхтэйгээр Олимпийн чуулганд оролцох бол МҮОХ-ны Гишүүдийн хурлаар хэлэлцүүлж, дүрэмд өөрчлөлт оруулан батлуулах ба ОУОХ-нд дахин илгээж баталгаажуулах журамтай болохыг мэдэгдэв.

  • МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч – Ж.Түмэн-Аюуш /МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/

Гишүүд – Э.Бадар-Ууган /МҮОХ-ны ЕНБД/

– Ч.Зоригтбаатар /Монголын хөнгөн атлетикийн холбооны ЕНБД/

– Ц.Нэргүйбаатар /Архангай аймгийн “Мехико” Олимпийн зөвлөлийн дарга/

– Ч.Бат-Эрдэнэ /Монголын даамны холбооны Хүндэт ерөнхийлөгч/

  • МҮОХ-ны Гишүүдийн хурлын товыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар өөрчлөлт оруулав.
  • МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нь 2018 оны арваннэгдүгээр сард Монгол улсын хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны Ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргав.

Уг хүсэлтийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдах Гишүүдийн хуралд оруулахаар тогтов.

МҮОХ-ны дүрмийн 16.6-р заалт: Шаардлагатай тохиолдолд МҮОХ-ны ээлжит бус Чуулган болон Гишүүдийн хурлыг нийт санал өгөх эрхтэй гишүүдийн 75-аас дээш хувийн эсвэл Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхийлөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн хугацаанаас нь өмнө зарлан хуралдуулж болно. Ээлжит бус хурал нь ээлжит хуралтай ижил горимоор болно.

МҮОХ-ны дүрмийн 14.2-р заалт: МҮОХ-ны чуулганыг хуралдуулах хугацааг 3 сараас доошгүй хугацааны өмнө МҮОХ-ны гишүүдийн хурлаас зарлана.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж