Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ | News.MN

Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ

Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ

Хяргас нуурын мөс цөмрөн 104 бог мал хорогджээ

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Нуурын шал гэдэг газар  мөс цөмөрч олон тооны бог мал хорогджээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр  тус багийн харьяат малчин Б Хяргас нуурын мөс цоолон малаа усалж байхад, мөс цөмөрсөн байна.

Нуурын шал гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт  90 км-ийн зайд байдаг бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн дуудлага 15.40 цагт иржээ. Дуудлагын дагуу зургаан алба хаагчид  250 км зам туулан очиж дөрвөн цаг орчим ажиллаж 104  бог малын сэг зэмийг нуурын уснаас гаргажээ.

Э.БУРАМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hardalt 2018-12-13 103.212.116.163

DAATGALAAS MUNGU ABAH SANAATAI UILDEL BAIJ MAGADGUI SAIN SHALGA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж