Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн Нуурын шал гэдэг газар мөс цөмөрч олон тооны бог мал хорогджээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр тус багийн харьяат малчин Б Хяргас нуурын мөс цоолон малаа усалж байхад, мөс цөмөрсөн байна.
Нуурын шал гэдэг газар нь сумын төвөөс урд зүгт 90 км-ийн зайд байдаг бөгөөд аймгийн Онцгой байдлын газарт дээрх хэргийн дуудлага 15.40 цагт иржээ. Дуудлагын дагуу зургаан алба хаагчид 250 км зам туулан очиж дөрвөн цаг орчим ажиллаж 104 бог малын сэг зэмийг нуурын уснаас гаргажээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ