Томчууд бүдэрсэн ч хүснэгтийн байрлалд өөрчлөлт гарсангүй

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Томчууд бүдэрсэн ч хүснэгтийн байрлалд өөрчлөлт гарсангүй

Томчууд бүдэрсэн ч хүснэгтийн байрлалд өөрчлөлт гарсангүй

Хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Европын аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд сүүлийн тоглолтууд урд шөнө болж өндөрлөлөө. Урьд шөнө тэмцээний Е, F, G болон H хэсгийн сүүлийн тоглолт болов.

E ХЭСЭГ

  • Бенфика 1-0 АЕК Афин (гоол: А.Гримальдо 88’)

Шар хуудас: Р.Диас 37’, Н.Хульт 73’, К.Галанопулос 82’

Улаан хуудас: К.Галанопулос 87’

Бенфика: О.Влаходимос, А.Алмейда, Р.Диас, Жардел, А.Гримальдо, А.Семедо, Пицци (Ф.Серви 59’), Ж.Фелиш (Н.Кастильо 77’), Ж.Фернандес, Х.Сеферович, Р.Силва (А.Живкович 35’)

АЕК Афин: В.Баркас, М.Бакакис, Д.Чигринский, М.Иконому, Н.Хульт, К.Галанопулос, У.Чосич, Э.Моран (Р.Галу 77’), В.Клонаридис (Я.Янниотас 61’), Л.Бойе (П.Манталос 68’), Э.Понсе

  • Аякс 3-3 Бавари Мюнхен (гоол: Д.Тадич 61’, 82’ пен, Н.Тальяфико 90+5’, Р.Левандовский 13’, 87’ пен, К.Коман 90’)

Шар хуудас: де Лигт 40’, Д.Блинд 63’, Н.Тальяфика 90+5’, Й.Киммих 28’, Рафинья 37’

Улаан хуудас: М.Вобер 67, Т.Мюллер 75’

Аякс: А.Онана, Н.Мазрауи, де Лигт, М.Вобер, Н.Тальяфико, Д.Блинд, ван де Бек (К.Дольберг 78’), де Йонг, Х.Зийех, Д.Тадич, Д.Нерес (К.Хунтелар 89’)

Бавари Мюнхен: М.Нойер, Д.Алаба, Н.Зюле, Ж.Боатенг, Рафинья, Й.Киммих, Л.Горетцка (Р.Санчес 89’), Ф.Рибери (К.Коман 71’), Т.Мюллер, С.Гнабри (Т.Алькантара 62’), Р.Левандовский

Энэ тойргийн хамгийн их хуудастай тоглолт Герман болон Нидерландын багуудын дунд болж шар хуудас зургаа, улаан хуудас хоёр удаа өргөгдөв. Хэдийгээр хуудас ихтэй тоглолт болсон ч хоёр баг хоюулаа шөвгийн 16-д шалгарч байна. Харин Бенфика клуб Европа лигийн эрхээ баталгаажуулсан бол Грекийн АЕК Афин клубт энэ удаагийн аваргуудын лигээс ганц ч оноо авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлэв.

F ХЭСЭГ

  • Манчестер Сити 2-1 Хоффенхайм (гоол: Л.Сане 45+1’, 61’, А.Крамарич 16’ пен)

Шар хуудас: Ф.Гриллич 64’, Жоэлинтон 77’

Манчестер Сити: Эдерсон, Ж.Стоунс (К.Уокер 45’), Э.Ляпорт, Н.Отаменди, И.Гюндоган, А.Зинченко (Ф.Делф 64’) Ф.Фоден, Р.Стерлинг, Г.Жесүс, Л.Сане, Б.Силва (В.Компани 85’)

Хоффенхайм: О.Бауманн, Б.Хюбнер, Ж.Бренет (Р.Нелсон 45’), П.Кадержабек, К.Нуху, Н.Шульц, Ф.Гриллич, Д.Гайгер (Н.Амири 63’), А.Крамарич, Л.Биттенкурт (И.Бельфодиль 70’), Жоэлинтон

  • Шахтёр Донецк 1-1 Лион (гоол: Ж.Мораес 22’, Н.Фекир 65’)

Шар хуудас: С.Болбат 87’, Ф.Маркаль 8’, Н.Фекир 68’

Шахтёр Донецк: А.Пятов, Н.Матвиенко, С.Кривцов, Д.Хочолава (Б.Бутко 45’), Исмаили, Майкон, Т.Степаненко, В.Коваленко (О.Кайоде 83’), Марлос, Ж.Мораес, Тайсон

Лион: А.Лопес, Тете, Ж.Денайер, А.Марсело, Марсал, Л.Тузар, У.Ауар, Н.Фекир (Л.Дюбуа 89”), Ф.Менди, М.Депай (М.Дембеле 80’), Б.Траоре (Т.Н’Домбеле 72’)

Пепийн шавь нар шөвгийн 16-д асуудалгүй шалгарав. Хэсгийн сүүлийн тоглолтонд Германы Хоффенхайм клубыг буулгаж авахад Л.Сане хоёр гоол оруулж анх удаагаа аваргуудын лигт дубль хийжээ. Харин тэдэнтэй хамт Францын Лион клуб хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Францын төлөөлөл Лион клуб Украйн зочлон тоглосон бөгөөд хожигдохгүй байхад л хэсгээс гарах боломжтой байсан. Үүнийгээ ч тэд ашиглаж чадсан юм. Тоглолтын эхний хагаст талбайн эздээс Ж.Мораес гоол оруулж тоглолтыг тэргүүлж байв. Хэрвээ тоглолт энэ хэвээрээ өндөрлөвөл Шахтёр Донецк клуб шөвгийн 16-д шалгарах байсан ч Лион клубыг ахлагч Н.Фекир тэнцээний гоолыг оруулж багаа дараагийн шатанд хөтлөв.

G ХЭСЭГ

  • Виктория Пьлзень 2-1 Рома (гоол: Я.Коваржик 62’, Хоры 72’, Ч.Ундер 68’)

Шар хуудас: Д.Лимберски 22’, Ж.Клюверт 79’, Л.Пеллегрини 89’

Улаан хуудас:  Л.Пеллегрини 90+2

Виктория Пьлзень: А.Грушка, М.Гавел, Л.Хейда, Р.Губник,  Д.Лимберски, Я.Коваржик, Р.Прохазка, Я.Копиц (М.Петржела), П.Хрошвски, А.Чермак (Т.Хоржава 82’), Т.Хорый (Я.Ржезничек 87’)

Рома: А.Миранте, Д.Сантон (А.Флоренци 75’), К.Манолас, И.Маркано, А.Коларов, С.Нзонзи (Л.Пеллегрини 80’), Ж.Пасторе (Н.Заньоло 59’), Б.Кристанте, Ч.Ундер, П.Шик, Ж.Клюверт

  • Реал Мадрид 0-3 ЦСКА Москва (гоол: Ф.Чалов 37’, Г.Шенников 43’, А.Сигурдссон 73)

Шар хуудас: Ф.Вальверде 90+3’, Г.Шенников 78’

Реал Мадрид: Т.Куртуа, Х.Вальехо, Х.Санчес, Марсело (Д.Карвахаль 74’), А.Одриосолоа, М.Льоренте (Т.Кроос 58’), Ф.Вальверде, Иско, В.Жуниор, М.Асенсио, К.Бензема (Г.Бэйл 46’)

ЦСКА Москва: И.Акинфеев, К.Набабкин, Х6Магнуссон, Р.Бекао, Н.Влашич, К.Бистрович, И.Обляков (К.Кучаев 89’), Г.Шенников, М.Фернандес, Ф.Чалов (А.Эрнандес 84’), А.Сигурдссон (Т.Нисимура 90+4’)

Ач холбогдол багатай ч гэсэн ЦСКА Москва Испанид зочлон гурван гоолын зөрүүгээр аваргуудын лигийн сүүлийн гурван удаагийн аваргыг буулгаж авлаа. Нэгэнтээ хэсгээс шалгарах нь тодорхой болсон тул С.Салори ерөнхийдөө сэлгээний тоглогчдоо талбайд гаргасан. Тэгвэл нөгөө талд мөн хэсгээс гарах боломжтой болоод байсан Рома клуб Чех улсад зочлон очиж хожигдсон байна. Хүснэгтийг тэргүүлэгч хоёр баг хоюулаа хожигдсон ч шөвгийн 16-д шалгарч байна.

H ХЭСЭГ

  • Валенсиа 2-1 Манчестер Юнайтед (гоол: К.Солар 17’, Ф.Жонс 47’ авто, М.Рашфорд 87’)

Шар хуудас: Т.Лато 28’, А.Валенсиа 11’, Э.Байли 30’, М.Рашфорд 81’

Валенсиа: Х.Доменеч, Р.Везу, М.Диакаби, Т.Лато (Э.Гарай 51’), К.Пиччини, Ж.Кондогбья, Д.Парехо, М.Батшуай, Д.Черышев (Ф.Торрес 66’), К.Солар, С.Мина (М.Родриго 68’)

  • Янг Бойз 2-1 Ювентус (гоол: Г.Оаро 30’ пен, 68’, П.Дибала 80’)

Шар хуудас: М.Камара 62’, У.Гариса 72’, М.Вельфли 83’, Ф.Бернардески 64’

Янг Бойз: М.Вельфли, М.Камар, Л.Бенито, У.Гарсиа, К.Мбабу, С.Лаупер, М.Эбишер, Ж.Соу (Г.Вютрих 90+1’), К.Фасснахт (Л.Бертоне 80’), Н.Нгамале (Т.Шик 85’), Г.Оаро

Ювентус: В.Шенсны, Л.Бонуччи, Д.Ругани, де Шильо (П.Дибала 72’), Х.Куадрадо (А.Сандро 23’), М.Пьянич (Э.Жан 65’), Ф.Бернардески, Р.Бентанкур, К.Роналдо, Д.Коста, М.Манжукич

Хэсгийг тэргүүлж  буй хоёр баг бүдэрсэн. Гэхдээ энэ хожигдол нь хүснэгтийн үр дүнд нөлөөлөхүй юм. Ювентус хэсгээ тэргүүлсэн бол Манчестер Юнайтед дэд байраар хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болоод байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж