Улаанбаатар хотын замын түгжрэл томчуудын төдийгүй хүүхэд багачуудын дунд тулгамдсан асуудал болжээ. Замын түгжрэлээс болоод хичээлээсээ хоцорч, ихэнх цагаа хорт утаа, дуу чимээнд өнгөрүүлж байгаа нь тэд маш их цухалдаж буйгаа илэрхийлж байна. Замын түгжрэл нь хүүхдүүдийг сургуульдаа сайн суралцах, хичээлдээ анхаарлаа хандуулахад нь муугаар нөлөөлж байна гэж бяцхан хүү Э.Энхтөгс бидэнд ярьсан юм.
Тэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулж болох талаар өөрийнхөө хэмжээнд судалгаа хийж, тэрхүү саналаа ангийнхандаа танилцуулжээ. Ингээд Э.Энхтөгс хүү Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулж болох талаарх саналыг доорх бичлэгээс үзээрэй.
Холбоотой мэдээ