Ньюс хөтөч: Хуульч Б.Ариунболд хуралдаа суухгүй байгаа гишүүдийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хуульч Б.Ариунболд хуралдаа суухгүй байгаа гишүүдийн талаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хуульч Б.Ариунболд хуралдаа суухгүй байгаа гишүүдийн талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР

Аргын тооллын 12 сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Тооно одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.45

  • АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл (КТТАТ), Монгол Улсын Их Хурал хамтран УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилчдад чиглэсэн 2018 оны 12-р сарын 13-14-ны хооронд үргэлжлэх "Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах" тухай семинарыг зохион байгуулна.

09.30

  • "Хүнсний ногооны маркетинг, зах зээлийн форум" болно. Кэмпински Хаан паласт болно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар төв, 186 цэцэрлэгийн “Нээлттэй өдөрлөг” болно.

09.50

  • Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум 2018. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвтэй хамтран Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн форум НҮБ-ын байрны 3 давхрын хурлын танхимд болно.

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана.
  • Сүхбаатар дүүргийн 29-р сургууль дээр “Нийгэмшүүлэх Цирк” төслийн үр дүнг танилцуулах уулзалт-циркийн тоглолт болно.
  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн 2018 оны үйл ажиллагааны тайлангийн өдөрлөг болно. Танан төвд.

11.00

  • "Интер" номын дэлгүүрийн Төв салбарт "Сэтгэлд зурсан аялгуу" өгүүллэгийн номын нээлт болно.

11.30

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Хуульч Б.Ариунболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах талаар мэдээлэл хийнэ.

14.00

  • "Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо" сэдэвт чуулга уулзалт Блю скай зочид буудалд болно.
  • Төрийн ордны Ёслолын танхимд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 олон улсын стандарт нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээг гардуулах арга хэмжээтэй.
  • Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт “ШУА-ийн ээлжит их чуулган” болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж