У.Хүрэлсүхийн Японд хийж буй анхны айлчлал | News.MN

У.Хүрэлсүхийн Японд хийж буй анхны айлчлал

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд

У.Хүрэлсүхийн Японд хийж буй анхны айлчлал

У.Хүрэлсүхийн Японд хийж буй анхны айлчлал

News агентлагийн редактор Ж.Нямсүрэн Японоос мэдээлж байна.

Түүнийг  Фүжимото Микико гэдэг. Тэрбээр өдгөө 83 настай. Микико гуай Монгол Японы  “Солонго”  нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй  албан ёсны айлчлалын хүрээнд болсон хоёр улсын төр-хувийн хэвшлийн уулзалтад оролцож, үгээ хэлсэн юм. Тэрбээр Монголын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Японы Засгийн газар гадаадаас ажилчин авах асуудалд нааштай өөрчлөлт гарсан” талаар дуулгав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Японд хийж буй албан ёсны айлчлалын эхний өдөр хоёр улсын төр-хувийн хэвшлүүд оролцож, талуудын эдийн засгийн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  Ардын засгийн тэргүүн болсноос хойших дөрөв дэх, гурав дахь  хөршид зочилж буй гурав дахь удаагийн айлчлал юм.

Олон жилийн өмнө Микико Монголд ирэхдээ нийгмийн хүнд хэцүү үед  саван ч үгүй сууж байсан монголчуудад туслахаар нутагтаа ирээд “Үнэгүй саван” хөдөлгөөн зохион байгуулж байснаа дурсаад, Японы гадаадаас авах  ажилчны бодлогод шинэлэг уур амьсгал орж байгааг дахин дахин хэлсэн юм.

Хоёр орны бизнесийнхэнтэй уулзах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ хоёр улсын стратегийг хөгжүүлэх эдийн засгийн түншлэлийн хүрээнд  ахиц гарч байгааг онцолж, төрийн бүхий л түвшинд гуравдагч хөршүүдтэй хамтарч эдийн засгаа хөгжүүлж байгаагаа дуулгасан юм. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадашт Маэда “Монгол улсын эдийн засаг өсч эрүүлжиж зээлжих зэрэглэл өсч байгаад бид хөрөнгө оруулалт хийх таатай үе гэж харж байгаа”-гаа дуулгасан юм.  Мөн тэрбээр ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг  онцолсон юм.

Монгол-Япон 46 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засгийн харилцаа бүхий л чиглэлээр өргөжин тэлж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр онцолсон билээ.  Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хүрээнд Монгол Улс 5700, Япон улс  9300 төрлийн барааг импортын гаалийн татвараас чөлөөлөх асуудал үе шаттай хэрэгжиж байгаа билээ.  Япон улс нь Монголын эртний түнш бөгөөд 1990 оноос 2018 оны 3-р улирлын байдлаар нийт 716 сая долларын хөрөнгө оруулалт  хийжээ.

2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон байдаг.  Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм. Энэ оны эхний 10 сард хоёр улсын гадаад худалдаа буюу экспорт импортын нийлбэр 55 хувиар өсчээ. Өнөөдөр Монголын Улсын Ерөнхий сайд Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана.

Абэ  Монголд гурав дахь удаагаа айлчилсан бөгөөд  хамгийн сүүлд АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор Улаанбаатарт хөл тавьж байсан билээ.

ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД:

1. БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот
2. БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот
3. БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот
4. БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.20, Токио хот
5. Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.19, Токио хот
6. Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот
7. Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар хот
8. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2001.02.15. Токио хот
9. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.05. Токио хот

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

fff 2018-12-13 202.21.106.127

yaponchuud hezee ch mongold tuslahgui ee .muu sanataai .muuhai humuus

Avatar

Зочин 2018-12-13 202.9.44.170

ee dee ene selemchingees ihn yum huleegedd demii bh daa.

Avatar

Зочин 2018-12-13 66.181.160.121

Сумъяабазар энэ 2 гэж ниссэн зугаалсан хоосон хийрхэгч, хоосон толгойнууд бн.сайд гишүүн ухаантай, өөрийн баздаг юмнуудаа их хуралын чуулгандаа суулгаач мал Ухнаа.ЗГ-ыг их хурлаас томилдог, томилж болсон юм эргүүлээд зайлуудаг байх хэрэгтэй бн.Их хурлыг нийт иргэдээс томилдог төрийн эрх барих дээд байгууллага.Сайд нь 2 сарын настай ч байж болдог,намын бүлэг нь их хуралд санал оруулж томилдог гүйцэтгэх алба шүү дээ.

Avatar

Tunsal 2018-12-13 165.84.231.102

ХҮРЭЛСҮХЭЭ ХАДГАЛАМЖ БАНКНААС ХУССАН 14 ТЭРБУМАА АВЬЯ ЧАМААС, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ИРГЭД МАХАА ба МАСКАА АВЧ ХҮЧРЭХГҮЙ БАЙНА, ШУДАРГА л БАЙЦГААЯ

Avatar

Зочин 2018-12-13 103.212.117.200

Улс орон нь ийм байхад гадагшаа явах аа хойшлуулаад сайд нараа УИХ өөр оруулж томилуулаад ЖДҮ гээ нэг тийш болгочихоод явж болдоггүй юм уу. Тэгээд юу ч олон хоногоо дээ

Avatar

Зочин 2018-12-13 64.119.24.165

nuursiig bolovsruuldag nariin tehnologiin uildver guigaad ireeree bas aris shir bolovsruulah zes hailuulah gangiin uildver arai olon ym guisan uu mongo bish shuu taliin hulgaid aldaj orond oron

Avatar

Hurelsuh selemee hezee erguuleh ve? 2018-12-13 193.90.12.115

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал ЖДҮ-чин Ц.Амарсанаа хэзээ ажлаа өгөх вэ хулгай луйвараа хийгээл суугаад байхуу Хүрэлсүхээ. Барилгын салбарын гол байгууллага дээр баахан сонгуулийн бөгс долоогчид аваачиж тавиад салбарыг самарч байна ш дээ. Захирал нь ЖДҮ-чин Амарсанаа, хоёр дэд захирлын нэг нь нэг хөлдүү казак нөхөр, нөгөөх нь мөнгө өгч албан тушаалд очсон ямар ч төрд ажиллаж үзээгүй бөгс долоогч баагий. Ийм л байна бодит байдал. Хүрэлсүхийн сэлэм буруу газраар л цавчаад байх юм.

Avatar

Зочин 2018-12-13 203.217.139.225

Барилгын сайд ЖДҮчин Баделханыг хэзээ чөлөөлөх вэ

Avatar

Bi 2018-12-13 150.129.142.43

Nyamsureen, duulgav duulgav gej bichihee bolimoor yum

Avatar

3 2018-12-13 43.243.161.23

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал ЖДҮ-чин Ц.Амарсанаа хэзээ ажлаа өгөх вэ хулгай луйвараа хийгээл суугаад байхуу Хүрэлсүхээ. Барилгын салбарын гол байгууллага дээр баахан сонгуулийн бөгс долоогчид аваачиж тавиад салбарыг самарч байна ш дээ. Захирал нь ЖДҮ-чин Амарсанаа, хоёр дэд захирлын нэг нь нэг хөлдүү казак нөхөр, нөгөөх нь мөнгө өгч албан тушаалд очсон ямар ч төрд ажиллаж үзээгүй бөгс долоогч баагий. Ийм л байна бодит байдал. Хүрэлсүхийн сэлэм буруу газраар л цавчаад байх юм.

Avatar

2 2018-12-13 43.243.161.23

1 2018-12-13 43.243.161.23

ЖДҮ-чин Ц.Амарсанаа зайлаарай 2018-12-13 43.243.161.23

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал ЖДҮ-чин Ц.Амарсанаа хэзээ ажлаа өгөх вэ хулгай луйвараа хийгээл суугаад байхуу Хүрэлсүхээ. Барилгын салбарын гол байгууллага дээр баахан сонгуулийн бөгс долоогчид аваачиж тавиад салбарыг самарч байна ш дээ. Захирал нь ЖДҮ-чин Амарсанаа, хоёр дэд захирлын нэг нь нэг хөлдүү казак нөхөр, нөгөөх нь мөнгө өгч албан тушаалд очсон ямар ч төрд ажиллаж үзээгүй бөгс долоогч баагий. Ийм л байна бодит байдал. Хүрэлсүхийн сэлэм буруу газраар л цавчаад байх юм.

Avatar

ГУЙЛГАЧИЛАЛГҮЙ АМАРЧ БАЙГААД ИРЭЭРЭЙ... 2018-12-13 58.108.66.109

УТААНД АМ ХООЛОЙ НЬ ХОРСОЖ, НҮД НЬ УЛАЙГААД ХОНГИЛООСОО ГАРЧ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙСАН БИЗ, ИХ НАРАН УЛСААР ЗУГААЛЖ ЁОЛК ОО ТЭМДЭГЛЭЖ БАЙГААД ИРДЭЭ, ДАРГА НАР АА

Avatar

Зочин 2018-12-13 66.181.191.198

Утаанаас хэд хоног ч гэсэн хол байж байгаад ир дээ. Ард түмэн чинь утаан дундаа л байж байя

Avatar

Зочин 2018-12-13 103.57.95.69

Япон улс 2 төрлийн нүүрсийг их хэмжээгээр худалдан авдаг. Металлургийн буюу коксжих нүүрсийг Хятад, Энэтхэг 2-оос илүү их, мөн дулааны нүүрсийг их хэрэглэж байна. Энэ тухай Токиод суугаа манай ЭСЯ-ныхан мэдээлэл өгдөг байлгүй. Иймд одоо л хойд хөршийн ТЗ-аар хөнгөлөлттэй тарифаар нь нүүрсээ ОХУ-ын Алс Дорнодын боомтод хүргэж , Япон руу зөөе. Урд хөршийн Тяньжинээс цааш бас л их усан замыг туулж Японд хүргэнэ. Нүүрсээ тээврийн хараат байдлаас ингэж гаргана. Японд энэ талаар ярих нь уу?

Avatar

АРД ARD 2018-12-13 66.181.167.194

Оросууд өөрсдөө асар их нүүрстэй орон Манай нүүрсийг хямд тээвэрлэнэ гэдэг шал худлаа. Монголчууд хамгийн том зах зээл нь хажууд нь байхад шал өөр зуг рүү чулуу хөөгөөд тэнээд байх шаардлага ерөөс байхгүй. Та нар эрүү ухаантай юм бол бодоод үзээч. Хятадын барааг Москвагаас зөөвөл шатах уу баяжих уу. Хятадууд манай нүүрсийг худалдаж авья. далайн боомтоороо олон улсын зах зээлд гаргаж өгье гээд байхад заавал Орос руу төмөр зам тавьж зөөнө гээд байгаа хүмүүс Монголын эдийн засгийг сүйрүүлэх, хорлон

Avatar

АРД ARD 2018-12-13 66.181.167.194

Монголын эдийн засгийг сүйрүүлэх, хорлон сүйтгэх, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг хийгээд байгаан биш үү. Хятадаар дамжуулж нүүрсээ гаргах нь хамаагүй эрсдэл багатай. Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы Сумитомо компани 2008 онд Оросоор дамжуулж Япон руу нүүрс гаргаж үзсэн түүхтэй юм. Оросын гааль болон төмөр замын хүнд суртлыг арай гэж даван Японд очиход тэр нүүрсний талаас илүү хувь нь хог шороотой холилдсон хэн ч худалдаж авахааргүй нүүрс очсон гэж Сумитомо компанийн хүмүүс хэлдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж