ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ? | News.MN

ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ?

ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ?

ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ?

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид очих байсан жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хамаарал бүхий компанидаа авсан ичгүүргүй УИХ-ын гишүүдээс болж, УИХ-ын ажил ч хэвийн үргэлжлэх боломжгүй болов.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнгөрсөн хоёр долоо хоногийн өмнөөс өнөөдрийг хүртэл гурван ч удаагийн хуралдаан зарласан ч ирц нь бүрдэхгүйгээс хурал нь хойшиллоо. Хэрэв уг хуралдаан болсон бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан юм.

Олон нийтийн зүгээс эл асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхийг шаардаж ирсэн бөгөөд “Боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах саналыг ч гаргах болсон.

Харин эдийн засагчид хэрэв энэхүү бага хүүтэй зээл жинхэнэ эзэддээ хүрсэн бол ажлын байр олноор бий болж, эдийн засгийг бодитойгоор тэтгэх байсан гэж мэдэгдэж буй. Тухайлбал, эдийн засагч Б.Отгонтөгс “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нэг тэрбум төгрөгийн зээлээр 1000 хүн амьдралаа залгуулж, 100 компанийг шинээр байгуулах боломжтой” хэмээн үр өгөөжийг нь онцолсон.

Мөн эдийн засагч Т.Доржханд “ 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрт ЖДҮХС-гийн зээлийн хүү буурсан. Хэрэгцээт зээл нь хамгийн ихдээ 100 сая төгрөг байсныг дээш өсгөсөөр 2 тэрбумд хүргэсэн.  Салбарын сайд нь, эсвэл орон нутгийн төвшинд Засаг дарга нар нь шийдвэр гаргаад авчихдаг тогтолцоог бий болгосон. Ингэснээр Засгийн эрхэнд гарсан улс төрчид зөвхөн өөрсдөдөө зориулаад 500-600 тэрбум төгрөгийг ойр тойрныхоо хүмүүст хуваарилсан байна. Алдагдсан боломжийг зөвхөн ажлын байраар тооцоолж үзье. Олон улсад 10 мянган ам.доллараар нэг ажлын байрыг бий болгоно гэж үздэг.  500-600 тэрбумаар тооцож үзэх юм бол дор хаяж 20-иод мянган ажлын бий болгох боломжтой байлаа” гэж ямар их боломж алдагдсаныг ажлын байраар жишээ аван тайлбарласан билээ.

Бизнес эрхлэгчид ажлын байраа өргөтгөх, техник технологи шинэчлэх болоход бага хүүтэй, урт хугацаатай зээл шаардлагатай байдаг. ЖДҮХС-гийн зээлийн хүү жилийн гурван хувь. Арилжааны банкны бизнесийн зээлийн жилийн хүү 20 гаруй хувьтай байдаг. Тиймээс үе, үеийн Засгийн газраас зээлийн хүүг бууруулж, бизнес эрхлэх таатай боломжийг олгохыг хүсэж ирсэн. Гэтэл УИХ-д сонгогдсон түшээд нь мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж, бага хүүтэй зээл авч, ард түмний боломжийг хулгайлаад зогсохгүй, төрийн ажил гацаадаг байна шүү. Ичих булчирхай байна уу, ЖДҮ-чид ээ!.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-12 202.179.25.205

Энэ ЖДҮ-чид чинь нүүрээ ширлэчихсан улс юм.Одоо яана даа гээд ичиж,зовж байхын оронд бүр давраад төрийн ажил гацааж байх нь юу ч гэлтэй юм дээ.Энэ чанараар бол Монголын УИХ гишүүн,сайд нар нь төрөө хуцваа гэж хэлдэг,хэрэгтэй цагтаа төрлүүгээ нулимаад явж байдаг болоо шив.Энэ үл бүтэх төрийн эсрэг завхарлыг цэгцэлдэг хууль Монгол улсад байна уу? Ерөнхийлөгч,УИХ-ын даргаа,Ерөнхий сайдаа.

Avatar

Tengis 2018-12-12 165.84.231.102

ХҮРЭЛСҮХЭЭ ХАДГАЛАМЖ БАНКНААС ХУССАН 14 ТЭРБУМАА АВЬЯ ЧАМААС, ӨДӨР ИРЭХ ТУСАМ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ИРГЭД МАХАА ба МАСКАА АВЧ ХҮЧРЭХГҮЙ БАЙНА, ШУДАРГА л БАЙЦГААЯ

Avatar

зочин 2018-12-12 203.91.118.247

Энэ зээл авсан хүмүүстэй ярих хэрэгтэй,,,,Гэхдээ Монгол улсад ард түмэнд Шударга ёс тогтоох нь хамгийн эхний зорилго шүү, Миеэ + 27 дээрэмчингээс төрийг салгаж байж хууль бус зүйлтэй тэмцэхэд саадгүй болно, энэ ЖДҮ мэтийн nНам Номгүйбаяр, Мөнхбат , Хорлонхярваа, Миеэ нараас маш хурдан салах хэрэгтэй байна.

Avatar

зочин 2018-12-12 203.91.118.247

Энэ зээл авсан хүмүүстэй ярих хэрэгтэй,,,,Гэхдээ Монгол улсад ард түмэнд Шударга ёс тогтоох нь хамгийн эхний зорилго шүү, Миеэ + 27 дээрэмчингээс төрийг салгаж байж хууль бус зүйлтэй тэмцэхэд саадгүй болно, энэ ЖДҮ мэтийн nНам Номгүйбаяр, Мөнхбат , Хорлонхярваа, Миеэ нараас маш хурдан салах хэрэгтэй байна.\n\n0 0

Avatar

zochin 2018-12-12 182.160.37.52

hen ni turiin ajil gatsaagaad baigaag bid harj bnaa

Avatar

зочин 2018-12-12 203.91.118.247

Энэ зээл авсан хүмүүстэй ярих хэрэгтэй,,,,Гэхдээ Монгол улсад ард түмэнд Шударга ёс тогтоох нь хамгийн эхний зорилго шүү, Миеэ + 27 дээрэмчингээс төрийг салгаж байж хууль бус зүйлтэй тэмцэхэд саадгүй болно, энэ ЖДҮ мэтийн \nНам Номгүйбаяр, Мөнхбат , Хорлонхярваа, Миеэ нараас маш хурдан салах хэрэгтэй байна.

Avatar

Shudarga irgen 2018-12-12 174.215.50.98

Ene zurgan deer bgaa hulgaichidiig sain haraad bgaarai.buur neg hugiin hulgaich zaraitai novshnuud bgaan.ter neg nuurniihee baruun tald dalii amtai nuhur buur zagaandaa garsan nuhur bna lee.minii avsan 1 terbum tom mungunii hajuud yuch bish,bi buruu yum hiigeegui geed tas guriigeed bsan.avsan zeeliinhee ihenhiig BBSB d oruulchihaad joihon hesgeer ni belen bsan bairandaa zezerleg baiguulsan gesen.ter zezerlegiinhee barilgiig yaj avsaniig shalga

Avatar

Ичих нүүр гэж алгаа 2018-12-12 65.49.68.205

Ичсэн хүн, хүн ална гэгчээр эд нарын шээс нь гоожиж, сүүлдээ өөрсдийг нь шоронд хийх гээд байгаа ганц саадаа ямар ч аргаар хамаагүй зайлуулж хэргээс мултрах л зорилготой бн. Хуулийн байгууллага, шүүх, прокурор одоо л чанараа харуулнаа.

Avatar

АЖЛАА ХИЙЛДЭЭ АТГ АЦДАКУУД АА 2018-12-12 58.108.66.109

ЭНЭ ЖДҮЧИД ЧИНЬ БАРИМТТАЙГАА БАЙГАА БИЗДЭЭ АТГ?!

Avatar

Зочин 2018-12-12 202.21.106.162

ЖДҮ-чид нэгээс хоёр тэрбумын зээл тус бүр авна гэдэг бол том мөнгө шүү.Хууль бусаар аваад 3 хувийг 30 хувь болгоод ард түмэнд өгч байна.зөвхөн нэг хүний авсан мөнгө 10 дахин өсгөхөд 20 тэрбум болж байна. Дээрх 11 хүн 220 тэрбум төгрөг болгож мөнгө угааж байна. Тэгхээр энэ ЖДҮ 60 тэрбумаас хэд дахин том мөнгө босгож байна. Ундармаа 7 тэрбумыг авсан гээд байгаа биз дээ. Тэгээд ЖДҮ жижигхэн ш дээ гээд байж болохгүй ш дээ. 60 тэрбум ч биш Хүрэлсүх хэдэн зуун тэрбумыг босгочихоод хамгаалаад байна.

Avatar

Зочин 2018-12-12 64.53.213.174

mie obogtiig ogtsortol

Avatar

МАНн гишүүн 2018-12-12 202.126.89.199

28 жил бид гүрийгээд луйварчин төртэй байлаа Одоо хэд хоног гүрийхэд яахав дээ Үхсний чинь ЖДҮчид Тэд давуу байдлаа ашиглаж зээл авсан ч эргээд хурдан төлүүлж жинхэнэ хүмүүст нь олго Энхболдын бүлэглэл өгөөш тавьчхаад түүнийгээ битгий сенсацлаад бай Дуугүй наад шантаажаа зогсоогоод мафийн тэргүүнээ огцруул Ард бид нүдтэй Та нарт хууртахаас өнгөрсөн Шударга залууст боломж олгож монгол төрийг цэвэрлэх ажилд нь оруул Тэгээд ЗГ ажиллаж эс чадвал ард бид тооцоо хийнэ Өөр гаргалгаа байхгүй ээ

Avatar

Зочин 2018-12-12 202.21.106.162

НЭГ ЖДҮ-чин 2 тэрбумыг аваад 20 тэрбум болгож мөнгө угаачихаад буцаагаад 2саяыг өгөөд үлдсэнээр нь мөнгө угаалтаа хийгээд л явна. Энэ шударга уу. 2 сая төлчихсөг юм чинь төрд хохиролгүй гээд бодож болохгүй ш дээ. Цаана байгаа мөнгө угаалтыг нэн даруй зогсоохын тулд ЖДҮ-г нэн даруй шалгах хэрэгтэй.Төсвийн мөнгийг хулгайлсан хулгайч нарыг өмгөөлж болохгүй.Төрөөс тэрбумтан төрүүлээд байдгаа болих хэрэгтэй.

Avatar

00000 2018-12-12 103.10.23.114

Ми луухаан МАНАН гийн толгойлогчод төрийн ажил гэж юу байсан юм Монгол төрийг буснуулах ажилаа төрийн ажил гэж боддог болжээ Луухаан МИ чи Монгол төрөөс зайл

Avatar

Zochin 2018-12-12 37.168.253.100

Echene gej unheer bhgui garuud Aab Eej ugaasaa zaagaad suragtsan

Avatar

zochin 2018-12-12 150.129.143.80

MANAN arilji gegee garakhaar ajildaa irekh biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж