Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн 2-р хуралдаан ѳнѳѳдѳр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт мэргэжлийн жендэрийн зөвлөх баг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн хурлаар жендэрийн зөвлөх баг нийслэлийн ажлын хэсгийн гишүүдэд нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх мэдээлэл хийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс, цаашид хийх ажлын талаар санал солилцов. Ажлын хэсгийн дараагийн хурлаар ажлын хэсгийн гишүүд оролцоонд суурилсан аргачлалаар нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох ба жендэрийн зөвлөх баг тус хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж