“Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдлаа

“Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдлаа

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина нобелийн хүүхдийн сантай хамтран зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг 2018.03.26-аас 12.01-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаанд хэрэгжүүлэн ажиллалаа.

Тус төсөлд төвийн 6 дүүргээс тус бүр 5 гэр бүл нийт 30 гэр бүлийг  сонгон хамруулсан бөгөөд төслийн үр дүнг үнэлэх хурал өнөөдөр боллоо.

Төсөл хэрэгжсэнээр зорилтот 30 өрхийн 118 хүүхэд 38 хүн нийт 156 хүнд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж ажилласан байна. Үүнд:

  • Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төр төрийн байгууллагуудтай уулзалт зөвлөгөөнийг 1 удаа зохион байгуулж 30 ажилтан албан хаагч оролцуулан
  • Төслийг хэрэгжүүлэх, гэр бүлүүдэд нөхцөл байдлын үнэлгээ, төлөвлөлт хийх арга зүйн сургалтыг 2 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 67 ажилтан албан хаагчийг хамруулсан.
  • Нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг 25 хорооны 50 нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүд хийж 30 гэр бүлийн 118 хүүхэд 38 том хүн нийт 156 хүнийг хамруулсан.
  • Төслийн талаарх мэдээлэл өгөх, гэр бүлүүдтэй уулзах уулзалтыг 1 удаа зохион байгуулж 30 иргэнийг хамруулсан.
  • Хүүхдийн баяраар давхардсан тоогоор 74 хүүхдэд бэлэг өгсөн
  • Нэг удаагийн тусламж дэмжлэгийн 3 ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 36 өрхөд хувцас, хоол хүнс, түлээ нүүрсний 1 удаагийн тусламжийг үзүүлсэн.
  • Эмнэлэгт хэвтсэн 2 иргэнийг эргэн, эмчилгээний зардалд 80 000 төгрөг, хүнс, хувцасны тусламж үзүүлсэн.
  • Зусланд амрах бэлтгэлийг 30 хүүхдэд ханган өгч ариун цэврийн иж бүрэн хэрэгсэл, ор дэрний даавуу зэргийг олгосон.
  • Иж бүрэн тавилгатай шинэ гэрийг 5 айлд олгож, хуулийн хүрээнд халамжийн ү үйлчилгээнд 1 айлыг хамруулан шинэ гэр нийт 6 айлд шинэ гэр, иж бүрэн тавилга олгосон.
  • 30 айлын 35 хүүхдэд сар бүр 50 000 төгрөгийн тусламж үзүүлсэн
  • Хүүхдийн зусланд 30 хүүхдийг үнэ төлбөргүй амраасан.
  • 2 удаагийн үзвэр үйлчилгээнд давхардсан тоогоор 150 хүүхдийг хамруулсан.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 30 хүүхдийг хамруулсан.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд 21 эмэгтэйг хамруулан 1 хүнийг хяналтад, 1 хүнийг хагалгаанд, 1 хүүхдийг вакцинд, 5 хүнийг 7 хоногийн өдрийн  эмчилгээнд хамруулсан.
  • Төрсний гэрчилгээ 2 хүүхдэд, иргэний үнэмлэх 2 иргэнд олгосон.
  • Түр ажлын байранд 2 иргэнийг, тогтмол ажлын байранд 1 иргэнийг зуучилсан.
  • ЕБС-д 1 хүүхэд, цэцэрлэгт 1 хүүхэд, коллежид 3 хүүхдийг хамруулсан.
  • 32 хүүхдэд хичээлийн дүрэмт хувцас, цамц, цүнх, бичиг хэргийн бүрэн хэрэгцээний зүйлсийг гардуулсан
  • Сэтгэл зүйн үйлчилгээнд 2, хууль эрх зүйн үйлчилгээнд 2 иргэнийг тус тус хамруулсан.
  • Сар бүр олгодог хүүхдийн 20 000 төгрөгийг 0-18 насны 95 хүүхэд бүгд хүүхдийн мөнгөө авч байна.
  • Сар бүр хоол хүнсний тусламж болгон 48 000-78 000 төгрөгийн хүнсний талонд 18 айл хамрагдаж байна.
  • Улирал тутамд олгодог өрх толгойлсон эхийн 270 000 төгрөгийн тэтгэмжид 8 эмэгтэй хамрагдаж байна.
  • Цалинтай ээж хөтөлбөрийн 50 000 төгрөгийн үйлчилгээнд 7 ээж хамрагдаж байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний группийн мөнгө сарын 240 000 төгрөгийг 7 иргэн авч байна.
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээг 2 хүүхдэд үзүүлсний 1 хүүхдийг ар гэрт нь эргэн нэгтгэж, 1 хүүхдийг халамж асрамжийн төвд шилжүүлсэн.
  • Гэр бүлийн гишүүдэд 5 цуврал сургалтыг 9 сэдвийн хүрээнд зохион байгуулж давхардсан тоогоор 130 иргэнийг хамруулсан.
  • 30 өрхийн гэрээр айлчлах ажлыг зохион байгуулж 28 өрхийн нөхцөл байдалтай танилцан хороо, дүүргийн мэргэжилтнүүдэд чиглэл, арга зүйн зөвлөгөө өгсөн.

Төрөөс гэр бүлийн хөгжилд зориулсан үйлчилгээнүүд хараахан бий болоогүй, гэр бүлд үзүүлэх бодит тусламж нь халамжийн мөнгөн тэтгэвэр, тэтгэмжүүдээр хязгаарлагдсан, онцгой үед олгох орон гэрийн туслалцаа, тэтгэмж нь хүн бүрд хүртээмжгүй, тусгайлан нөхцөл шаардлагатай байгаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон хүүхэд хамгааллын тухай хууль, журмууд хэрэгжээд удаагүй байгаа энэ нөхцөлд тус төслийг хэрэгжүүлсэн нь цаашид төрөөс гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хуульд заасан гэр бүл, хүүхдэд үзүүлэх үйлчилгээг үр дүнтэй үзүүлэхэд тулгарч буй алдаа дутагдлыг илрүүлэх, засаж залруулахад томоохон туршлага боллоо гэж үзэж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж