Хувцас угаахад гаргадаг нийтлэг алдаанууд

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Хувцас угаахад гаргадаг нийтлэг алдаанууд

Хувцас угаахад гаргадаг нийтлэг алдаанууд

Угаалгын машинтай л бол хувцас угаах шиг амар хялбар ажил байдаггүй гэдэг бол эндүүрэл юм. Хувцас угаах бүх үйл явцыг угаалгын машин хийдэг мэт боловч яг үнэндээ хүнээс шалтгаалах маш их зүйл байдаг. Энэхүү нийтлэлээс хувцсаа угаахдаа гаргадаг нийтлэг алдаануудыг олж мэдээрэй.

Хэт өндөр хэмд угаах

Хувцсыг бага хэмд угааснаар өнгө, хэлбэрээ удаан хадгалж, элэгдэж, хуучрах нь бага байдаг. Хэрвээ таны угаалгын машин болон угаалгын нунтаг чанартай, сайн бол заавал халуун ус гэлтгүй, бүлээн, хүйтэн ус ч хувцсыг сайн цэвэрлэж чаддаг. Зөвхөн цагаан хэрэглэл болон алчуурыг сайтар ариутгах үүднээс л өндөр хэмтэй усанд угаахыг зөвлөж байна.

Гүн толботой хувцсыг шууд угаалгын машинд угаах

Угаалгын нунтгийн зар сурталчилгаагаар хэчнээн сайхан зүйл ярьж байсан ч гүн тогтсон хир толбыг шууд угаалгын машинд хийж угаагаад арилгана гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Хувцсан дээрх толбоо эхлээд гараараа үрж, угаах, усанд дэвтээх эсвэл толбо арилгагч ашиглан арилгасныхаа дараа угаалгын машинд хийж, угаах хэрэгтэй.

Түүнчлэн толбо арилгагч хүчтэй химийн бодисын оронд та гарын доорх материалыг ашиглаж болох юм.  Тухайлбал, нимбэгийн шүүс нь хөлснөөс үүдэлтэй толбыг, цуу болон угаалгын нунтгын нийлэмж нь шавар шавхай, өвснөөс үүдэлтэй толбыг, ус болон хүнсний соданы 3:1 харьцаатай холимог нь дарсны толбыг ул мөргүй арилгадаг.

Хэт их угаалгын шингэн болон зөөлрүүлэгч хийх

Хэтэрхий их угаалгын нунтаг болон шингэн нь урт хугацаандаа угаалгын машинд эвгүй үнэр үүсгэдэг бол хэт их хувцас зөөлрүүлэгч хэрэглэснээр хувцас хатах нь удаан байдаг. Эдгээрийг хэрэглэхээсээ өмнө заавартай нь сайн танилцаж, хэмжүүртэй аягыг хэрэглэж байхыг зөвлөе.

Бүх төрлийн хувцсанд зөөлрүүлэгч хэрэглэх

Хувцас зөөлрүүлэгч шингэн нь даавууг илүү зөөлөн болгоод зогсохгүй индүүдэх ажлыг амар хялбар болгодог. Харин байнга хэрэглэх нь даавууны шингээх чадварыг бууруулдаг учраас алчуур, спортын өмсгөл болон бусад нарийн ширхэгтэй мяндаслаг, нийлэг болон сунадаг даавуун материалтай зүйлсийг угаахдаа байнга хэрэглэх хэрэггүй.

Хөхний даруулгыг угаалгын машинд угаах

Угаалгын машинд хөхний даруулгыг угааснаар сунаж, хэлбэрээ алддаг. Тиймээс аль болох гараараа угааж хэвших хэрэгтэй. Харин угаалгын машинаар угаахаас өөр аргагүй мэт санагдаж байвал тусгай угаалгын нунтаг хэрэглэж, усны хэмээ багаар тохируулан, хөхний даруулга угаах зориулалтын тусгай уут, торыг хэрэглээрэй.

Эластан, синтетик болон сунадаг материалтай хувцсанд цайруулагч хэрэглэх

Хувцасны өнгө цайруулагч буюу белизна нь даавууны чанарыг муутгадаг сул талтай тул ялангуяа эластан, синтетик болон сунадаг материалтай хувцсан дээр аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Түүнчлэн цайруулагч хэрэглэх үедээ хувцсыг хүйтэн усаар, зөөлрүүлэгч шингэн хэрэглэхгүйгээр угааж, автомат хатаагчид хийхгүйгээр хатаах нь зүйтэй юм.

Буруу хатаах

Угаалгын машины автомат хатаагчийг байнга хэрэглэснээр хувцас амархан элэгдэж, өнгө нь мууддаг. Түүнчлэн хэт их хатаасны дараа индүүдэхэд төвөгтэй болдог. Мөн угаасан хувцсаа хатаагч дээр дэлгэж тавихаасаа өмнө сайтар сэгсэрч байх нь зүйтэй юм.

Угаалгын машиндаа анхаарал тавихгүй байх

Хувцас угаасны дараа хир, чийг гээд хамаг л зүйл угаалгын машин дотор хуримтлагддаг бөгөөд яваандаа дотор нь бохирдол ихээр цугларч, үнэр ордог байна. Тиймээс хувцсаа угаасныхаа дараа угаалгын машиныхаа тагийг онгорхой үлдээж, чийгийг нь гадагшлуулах хэрэгтэй. Мөн угаалгын машиндаа сард дор хаяж нэг удаа цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм. Үүний тулд нэг халбага угаалгын нунтгийг дөрвөн аяга цуу буюу уксустай хольж хийгээд угаалгын машинаа ажиллуулаарай.

Эх сурвалж: Brightside.me

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж