Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд

Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа айлчлал эхэллээ

Ерөнхий сайдын Япон улсад хийж байгаа айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2018.12.12/ эхэллээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийн 9 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Т.Маэа бараалхаж хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахаар төлөвлөөд байна.

Японы Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд  34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ.  Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна.

Онцолход, айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс багтан, ажиллаж байна. Айлчлал энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

 

 

 

.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж