Ирцээ бүрдүүлж чадахгүй эрх баригчдад хариуцлага тооцъё

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Ирцээ бүрдүүлж чадахгүй эрх баригчдад хариуцлага тооцъё

Ирцээ бүрдүүлж чадахгүй эрх баригчдад хариуцлага тооцъё

УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн 14 хоног тасалдаж, гацав. Өнөөдөр л гэхэд хоёр байнгын хороо болон нэг дэд хороо хуралдахаар зарлагдсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс мөн л хуралдаж чадсангүй. Яг ийм байдалтайгаар хоёр ч долоо хоногийг ардаа үдэж буй эрх баригчид энэ үйлдлээ хэзээ таслан зогсоох вэ.

Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Зам тээврийн, хөгжлийн сайд Я.Содбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлын хуулийн дагуу холбогдох байнгын хороо нь хэлэлцэж, огцруулахыг дэмжсэн байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээврийн, хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нараас өөр гишүүн хуралдаа ирсэнгүй.

Хуулийн дагуу чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэх ёстой. Гэвч 34/40-өөрөө талцаж, УИХ-ын үйл ажиллагааг доголдуулж байгаа гишүүдэд ёс зүйн болоод бусад хариуцлага тооцох хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс өнөөдөр хэн дуртай нь хуралдаа суухгүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байна.  Угтаа бол УИХ-ын гишүүн нь хууль тогтоох дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх эрхтэй гэж цаасан дээр бичсэн тодоос тод хууль бий. Иймэрхүү байдлаар ирцээ ч бүрдүүлж чадахгүй, хурлаа хийж чадахгүй, төрийн ажлыг гацаасаар байгаа нь хэнд ашигтай, хэнд хохиролтой вэ.  Улстөржилтөө зогсоож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, ирцээ бүрдүүлж, хурлаа хийхийг эрх баригчдаас нэхье, сонгогчдоо.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж