Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан, бөхийн самбо барилдааны анхны дэлхийн аваргуудын нэрэмжит, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн болох гэж байна.
Уг тэмцээн энэ сарын 16,17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд зохиогдох бөгөөд эрэгтэй -62 кг, эмэгтэй -60 кг гэсэн жингийн ангиллаар тус тус зохиогдох юм байна.
Тэмцээн нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монголын самбо бөхчүүдээс төрсөн анхны болон үе үеийн дэлхийн аваргуудаа алдаршуулж, хүүхэд залууст таниулах, мөн тамирчдын бэлтгэл сургуулилт, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой аж.
Уншигч та бүхэндээ самбо бөхийн дэлхий аваргуудын тухай мэдээллийг хүргэе.
- Ш.Чанрав Тегеран-1973 он
- Х.Баянмөнх Улаанбаатар-1974 он,
- Г.Батсүх Улаанбаатар-1974 он,
- М.Пунцаг Минск-1975 он,
- Д.Тэгшээ Мадрид-1979 он,
- Ц.Дамдин Мадрид-1979 он,
- Д.Цэнд-Аюуш Мадрид-1981 он,
- Р.Даваадалай Мадрид-1981 он,
- Ж.Ганболд Парис-1982 он, По-1986 онд (Дэлхийн хошой аварга),
- Н.Бүргэдаа Парис-1982 он,
- Г.Жамсран Киев-1983 он, Бильбао-1984 он, Мажента-1987он (Дэлхийн гурван удаагийн аварга),
- Х.Баттулга Киев-1983 он,
- Б.Бат-Эрдэнэ Сан-Себестан-1985 он, По-1986 он, Нью-Иорк-1989 он (Дэлхийн гурван удаагийн аварга),
- О.Балжинням Сан-Себестан-1985 он, По-1986, Москва-1990 он мөн (Дэлхийн гурван удаагийн аварга) тус тус болсон түүхтэй.
П.БАТ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ