АНУ-Япон пуужингаас хамгаалах системийг амжилттай туршив | News.MN

АНУ-Япон пуужингаас хамгаалах системийг амжилттай туршив

АНУ-Япон пуужингаас хамгаалах системийг амжилттай туршив

АНУ-Япон пуужингаас хамгаалах системийг амжилттай туршив

Дунд тусгалын пуужинг амдан сөнөөх чадвартай системийг амжилттай туршсан тухай АНУ-ын Батлан хамгаалахын департментаас өчигдөр /2018.12.11/ мэдээллээ.

Тус системийг Даваа гаригт /2018.12.10/  Хавайн Кауай арал туршилтын талбай дээр байрлуулж туршсан бөгөөд нисэх онгоцноос буудсан пуужинг амжилттай амдан сөнөөсөн байна.

АНУ хамгаалах пуужингийн систем буюу “Стандарт пуужин-3 Block IIA” амдан сөнөөгчийг Япон улстай хамтран 2006 оноос хойш хөгжүүлж байгаа юм. Тус систем нь өмнөх SM-3 амдан сөнөөгчийг бодвол байгаа устгах, зорилтот газрыг хамгаалах чадвар нь илүү өргөн хүрээтэй ажээ. “Стандарт пуужин-3 Block IIA”-ийг нийт таван удаа туршсанаас өчигдрийнхтэй нийлээд гурав нь амжилттай болсон юм.

Тус хамгаалах системийг Япон улс удахгүй газар нутаг дээрээ байршуулахаар төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн сард АНУ-ын Төрийн департgментаас мэдээлснээр тус улс нь Японд SM-3 амдан сөнөөгч тэргүүтэй 21 пуужинг ойрын хугацаанд худалдах юм.

Эх сурвалж: NHK

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж