Дунд тусгалын пуужинг амдан сөнөөх чадвартай системийг амжилттай туршсан тухай АНУ-ын Батлан хамгаалахын департментаас өчигдөр /2018.12.11/ мэдээллээ.
Тус системийг Даваа гаригт /2018.12.10/ Хавайн Кауай арал туршилтын талбай дээр байрлуулж туршсан бөгөөд нисэх онгоцноос буудсан пуужинг амжилттай амдан сөнөөсөн байна.
АНУ хамгаалах пуужингийн систем буюу “Стандарт пуужин-3 Block IIA” амдан сөнөөгчийг Япон улстай хамтран 2006 оноос хойш хөгжүүлж байгаа юм. Тус систем нь өмнөх SM-3 амдан сөнөөгчийг бодвол байгаа устгах, зорилтот газрыг хамгаалах чадвар нь илүү өргөн хүрээтэй ажээ. “Стандарт пуужин-3 Block IIA”-ийг нийт таван удаа туршсанаас өчигдрийнхтэй нийлээд гурав нь амжилттай болсон юм.
Тус хамгаалах системийг Япон улс удахгүй газар нутаг дээрээ байршуулахаар төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн сард АНУ-ын Төрийн департgментаас мэдээлснээр тус улс нь Японд SM-3 амдан сөнөөгч тэргүүтэй 21 пуужинг ойрын хугацаанд худалдах юм.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ