Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга Баянзүрх дүүргийн Засаг даргатай “Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтныг ажиллуулах” гэрээг үзэглэсэн байдаг аж. Уг гэрээний дагуу шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгожээ. Тодруулбал, албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Б,О, П, М, Б, М, Б, Б нар дүүргийн Тамгын газар болон 2, 4, 6, 8 дугаар хороод ажиллаж байгаа юм байна. Дээрх ялтнууд хууль журмын дагуу ажлын найман цагаар ажиллаж байгаа бөгөөд хороодын нутаг дэвсгэрт бий болсон хур хог цэвэрлэх ажилд дайчлагддаг аж.
Мөн Тамгын газрын гадна талбайг зохицуулах, үйлчлэгчийн ажилд дайчлагдан шүүхээс ногдуулсан ялыг эдэлж байна хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн хуулийн мэргэжилтэн мэдэгдлээ.
Г.НАРАН