“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн” | News.MN

“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн”

“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн”

“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн”

Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмчийг гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг үйл явдлын талаар Түргэн тусламжийн төвөөс өнөөдөр /2018.12.12/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Энэ сарын 11-ны 01.10 цагт манай төвд “Хэвлийгээр хүчтэй өвдлөө” гэх дуудлага ирсэн.  Дуудлагын дагуу эмч томилон, хүлээгдэлгүйгээр очсон. Эмч дуудлагын дагуу очоод Монгол Улсад мөрдөгдөж байгаа өвчтөнд үйлчлэх журмын дагуу үзлэг хийсэн. Ингээд өвчтөний зовиураас шалтгаалан эмнэлэг рүү тээвэрлэхээр болсон байдаг. Өвчтөнийг тээвэрлэхэд харьяалагдах хаягийнх нь дагуух эмнэлэгт хүргэдэг. Тиймээс өвчтөний бичиг баримт шаардлагатай болсон. Гэвч энэ үед өвчтөний ар гэрийн хүн буюу нөхөр нь эмчийг хэл амаар доромжилсон байдаг. Мөн эмнэлэг рүү авч явахад саад хийхийг оролдсон. Гэсэн ч эмч өвчтөнийг хувцаслан авч явсан. Өвдөлтийн байдлаас нь шалтгаалан эмч өвчтөнийг түшин машины арын хэсэгт сууж явсан.  Энэ үед өвчтөний нөхөр нь согтуугаар машин жолоодож, түргэний машины араас хүчтэй мөргөсөн байдаг. Энэ үед эмч гараа гэмтээсэн. Түргэний машин цааш явах боломжгүй болсон тул замд таарсан машинаар өвчтөнийг “Ачтан” эмнэлэгт хүргэсэн. Ингээд түргэний машин дээрээ эргэн ирэх үед өвчтөний нөхөр нь эмчийг хэл амаар доромжилсон. Удалгүй цагдаагийнхан ирж хэмжилт хийж, өвчтөний нөхрийн согтолтын зэрэг зэргийг нь тогтоох ажил хийсэн. Энэ үед өвчтөний нөхөр эмчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, цохих, түлхэх үйлдэл хийсэн. Үүнийг цагдаагийн байгууллагынхан нотолно.

Он гарснаас хойш эмч, эмнэлгийн ажилтан ажлаа хийж явах үедээ согтуу, авиртай хүний халдлагад өртөх тохиолдол гарах боллоо. Энэ бүхэн одоо прокурорын шатанд явж байгаа.  Ийм байдал цаашид жишиг болох вий гэдгээс эмч нар маань айдаг болсон. Манай эмч нарын 70 орчим хувь нь эмэгтэй. Саяны халдлагад өртсөн эмч одоогоор гэртээ байгаа. Түүнийг өвчтөний нөхөр нь утсаар заналхийлсэн. Эмч журмын дагуу ажилласан. Эмчийг заналхийлж, биед нь хүрч байгаа бичлэг бий. Үүнийг бид цагдаагийн байгууллагад өгсөн” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

монгол 2018-12-12 119.40.103.35

эмчийг гэмтээхээр иргэд нийгэм дуугарахгүй юмаа, сайд нь ч дуугай

Avatar

Zochin 2018-12-12 202.21.112.2

Яагаад эмч нарыг муулаад байдгыг ерөөсөө ойлгодоггүй юм. Нэг ч эмч байхгүй гээд боддоо. Тэгвэл өдийд хүн оршин тогтнох уу? Бид нар юу ч өвдсөн эмч нарт л ханддаг шүү дээ. Хэдэн эмч нараа хайрлаж явья манайхан. Бид цөөхүүлээ шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-12 124.158.112.3

Амийг нь аваръяа гээд очиж байгаа эмчийг хөөгөөд эхнэрээ үхүүлье гээд аашилаад байгаа ланд ровертэй нөхөр нэг учир байгаа даа

Avatar

эмч Энхбаяр 2018-12-12 202.9.45.172

Эмч нэртэй а******н чинь чамайг чиний гэр бүлийхнийг ѳнѳѳдѳр амьд байлгаж байгаа юм шүү дээ. Нэрээ ч бичиж чадахгүй байж бүү муул бусдыг….

Avatar

Инженер Ганбат 2018-12-12 202.9.45.172

Монголчууд бид их зэрлэгшиж хүн чанараа алдаж байна даа. Бие, биенээ муулсан хараасан улсууд болж. Юу ч бүтээж чадаагүй байж бусдад хорсож заналхийж таашаал авдаг гаж үзэгдэл газар авах нээ. Бие биенээ хайрла л даа.

Avatar

Зочин 2018-12-12 202.55.188.44

hudlaa shaaj bgaam emch nertei aluurchid

Avatar

Зочин 2018-12-12 80.255.41.98

Erguu muu l a l a r bna da chi

Avatar

Зочин 2018-12-12 64.119.26.233

Buh turgen tuslqmjiig une tolbortei bolgoh estoi. Unegui yum unegui l baidag. Yag tolbortei bolgod irehed oorsdoo emneleg orj chadah tohioldold hureed l irne. Yag zurh n zogsson harvalt ogson uhaan aldsan hund tuslamj uzuuleed uilchilgee ch saijrana. Onoodor naad sogtuu mal chin oor haanaas iim unegui uilchilgeeg iim uurtaigaar avah ve. Uschind orood zagnaj bgaad unegui usee zasuuldag biluu. Jorlond orohdoo hurtel 200 togrog tolj ordog. Ene ingej zagnaj haraagad orj chadahuu. Chadahgui.

Avatar

Зочин 2018-12-12 66.181.161.105

2-5 цагийн дараа ирнэ. Өвчтөн нь үхчихсэн хойно очдог байх. Амьд байвал загнаж хараана. Үхчихсэн байх ёстой юм шиг байгаа юм.

Avatar

нийтээрээ хөгжмөөр байнаөө 2018-12-12 202.72.247.14

Төгс зүйл гэж байхгүй .Эмч тухайн хүнийг яасныг шууд тогтоох боломжгүй .Бас энд манйа төрийн байгууллагын нөгөө бичиг цаасаар ажил хийдэг байдал харагдаж байна.

Avatar

Иргэн 2018-12-12 66.181.177.166

Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл явагдаж байгаа юм эхнэртээ хорссон согтуу мал б*******ө толгойгоо мэдүүлээ биз гэр бүлийн тухай хуулийн чангалж хариуцлага тооцдог болмоор юм.

Avatar

Иргэн 2018-12-12 203.91.115.40

Наадуул чинь дарамтлуулж байхдаа таарсан хулгайчууд, төрөх хүн авч яваад манай харьяаллын эмнэлэг биш гээд замд хаяаад явж байвал яах уу

Avatar

Зочин 2018-12-12 64.119.26.233

Toroh hund er n turgen tuslamjiin mashin uilchleh esgui. Buh gazar uursduu ochdog emnelegt. Manaid l unegui bolhoor n malnuud duuddag yum. Bugdiig n tolbortei bolgoh heregtei. Turgen tuslamjiig taxi gej boddog cham shig Ork ih baina

Avatar

Зочин 2018-12-12 64.119.26.233

Chinii moroodliin Amerikad hurtel 5 minutiin zaitai ovdson ued n ireerei geed emnelgiin uudend mashind suugaad torohoo huleej l bailaa. Mongold unegui bolhoor n malnuud emneleg emch suvilagch nariig deerelhdeg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж