“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн”

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн”

“Өвчтөний нөхөр эмчийг маань заналхийлсэн”

Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмчийг гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг үйл явдлын талаар Түргэн тусламжийн төвөөс өнөөдөр /2018.12.12/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Энэ сарын 11-ны 01.10 цагт манай төвд “Хэвлийгээр хүчтэй өвдлөө” гэх дуудлага ирсэн.  Дуудлагын дагуу эмч томилон, хүлээгдэлгүйгээр очсон. Эмч дуудлагын дагуу очоод Монгол Улсад мөрдөгдөж байгаа өвчтөнд үйлчлэх журмын дагуу үзлэг хийсэн. Ингээд өвчтөний зовиураас шалтгаалан эмнэлэг рүү тээвэрлэхээр болсон байдаг. Өвчтөнийг тээвэрлэхэд харьяалагдах хаягийнх нь дагуух эмнэлэгт хүргэдэг. Тиймээс өвчтөний бичиг баримт шаардлагатай болсон. Гэвч энэ үед өвчтөний ар гэрийн хүн буюу нөхөр нь эмчийг хэл амаар доромжилсон байдаг. Мөн эмнэлэг рүү авч явахад саад хийхийг оролдсон. Гэсэн ч эмч өвчтөнийг хувцаслан авч явсан. Өвдөлтийн байдлаас нь шалтгаалан эмч өвчтөнийг түшин машины арын хэсэгт сууж явсан.  Энэ үед өвчтөний нөхөр нь согтуугаар машин жолоодож, түргэний машины араас хүчтэй мөргөсөн байдаг. Энэ үед эмч гараа гэмтээсэн. Түргэний машин цааш явах боломжгүй болсон тул замд таарсан машинаар өвчтөнийг “Ачтан” эмнэлэгт хүргэсэн. Ингээд түргэний машин дээрээ эргэн ирэх үед өвчтөний нөхөр нь эмчийг хэл амаар доромжилсон. Удалгүй цагдаагийнхан ирж хэмжилт хийж, өвчтөний нөхрийн согтолтын зэрэг зэргийг нь тогтоох ажил хийсэн. Энэ үед өвчтөний нөхөр эмчийг хэл амаар доромжилж, биед нь халдаж, цохих, түлхэх үйлдэл хийсэн. Үүнийг цагдаагийн байгууллагынхан нотолно.

Он гарснаас хойш эмч, эмнэлгийн ажилтан ажлаа хийж явах үедээ согтуу, авиртай хүний халдлагад өртөх тохиолдол гарах боллоо. Энэ бүхэн одоо прокурорын шатанд явж байгаа.  Ийм байдал цаашид жишиг болох вий гэдгээс эмч нар маань айдаг болсон. Манай эмч нарын 70 орчим хувь нь эмэгтэй. Саяны халдлагад өртсөн эмч одоогоор гэртээ байгаа. Түүнийг өвчтөний нөхөр нь утсаар заналхийлсэн. Эмч журмын дагуу ажилласан. Эмчийг заналхийлж, биед нь хүрч байгаа бичлэг бий. Үүнийг бид цагдаагийн байгууллагад өгсөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж